БХАН-ын "Сургууль, багшийн хөгжил" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд

Зорилго:

 

Сургууль, багш, эцэг эхийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний хөгжлийг дэмжсэн олон талт үйлчилгээг үзүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсролын чанар, үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Зорилт:

 

·Сургуулийг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэх зорилго бүхий олон нийтийн оролцоот нээлттэй сургуулийн стандарт, өөрийн үнэлгээг сургуулиудад санал болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах

·Багш нарын заах арга барил, мэргэжэлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, агуулга, арга зүйг баяжуулж, шинэчлэх, гарын авлага, ном боловсруулан хэвлүүлж олон нийтийн хүртээл болгох, чадварлаг сургагч багш бэлтгэх, дахин чадваржуулах

·Ирэд олон нийт, эцэг эхчүүдийн хөгжлийг дэмжсэн тэдний хүүхдэд тавих анхаарал, халамж, сэтгэлгээний цар хүрээг тэлэх зорилготой оролцоот лекц, сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах

·Хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхээр шинэ төсөл, хөтөлбөр санаачлан түүнийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх

Нийтэлсэн АДМИН, 26-03-2013, 04:41

About the program
Training
I was a young teacher
Your time
Projects
Books Guide
INFORMATION
SERVICES
MEMBERSHIP





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Address: Sukhbaatar district, Chinggis avenue, 1st horoo, Ulaanbaatar-28, Mongolia-14251
Tel: (976-11) 310663, (976-11) 318149
Fax: (976-11) 324285
E-mail: info@mea.org.mn