Товч танилцуулга

Манай байгууллагын вэб хуудсаар зочилж буй таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.


Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан)-ийн Боловсролын хөтөлбөрүүдийг залгамжлан 2004 оны 8 дугаар сард байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага ба Монголын боловсролын салбарын шинэчлэлд 1998 оноос эхлэн хувь нэмрээ оруулсаар ирлээ.


Манай байгууллагын алсын хараа:

Монголын залуу үеийнхэнд ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд сургууль, багш нарт туслах эрч хүчтэй, тасралтгүй суралцагч байгууллага болно.


Эрхэм зорилго:

Монголын боловсролд нээлттэй нийгмийн үнэт зүйл болох ил тод байдал, хариуцлагатай хандах чадвар, боловсрол эзэмших тэгш эрх, оролцоог төлөвшүүлэхэд байгууллага, хувь хүмүүсийн үр нөлөөтэй хамтын ажиллагааг хөгжүүлэн боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх түншлэлийг бий болгон сургууль, багш нарын хөгжлийг дэмжиж боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

 

Бид өнгөрсөн 9 жилийн хугацаанд өөрийн гэсэн өнгө төрхтэй, олон нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага болохын тулд Сургууль, багшийн хөгжлийг дэмжих "Нээлттэй сургууль”, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих "Алхам алхмаар”, Хүүхэд, өсвөр үеийнхэний хөгжлийг дэмжих "Илтгэл, мэтгэлцээний боловсрол хөтөлбөрүүд, боловсролд тэгш хамруулах, боловсролын судалгаа, төсөл, хөтөлбөрийн үнэлгээ зэрэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн өргөн хүрээтэй ажлуудыг явууллаа. Ингэхдээ боловсролын салбарт нийт зургаа орчимтэрбум төгрөгийг зарцуулсан байна.


Нийтэлсэн АДМИН, 18-03-2013, 16:10

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn