Багшийн хөгжил

Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадвар, заах арга зүйг сайжруулах нэг үндсэн хэрэгсэл бол тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн, онол дадлага хосолсон, амьдралд ойр мэдлэг, мэдээллээр сайтар боловсруулагдсан сургалтын модуль, чанартай сургалт, шаардлага хангахуйц ном, гарын авлага юм.

"Алхам алхмаар” хөтөлбөр нь хамтын ажиллагааны сургууль, цэцэрлэгийн багш нарт ажлын байрнаасаа хөндийрөхгүйгээр хичээл, үйл ажиллагааны чанарыг шинэ төвшинд хүргэх, өөрийгөө үнэлж, зөв дүгнэлт хийхэд найдвартай туслагч болох Олон Улсын Алхам Алхмаар Холбооны чанартай арга зүйн зарчмууд болох "XXI зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамж”-ийг хэрэгжүүлэн ажиллахыг санал болгодог. "XXI зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамж”-ийг амжилттай эзэмшсэнээр олон улсын төвшинд үнэлэгдэх "Чанартай багш”-ийн гэрчилгээ гардан авдаг нь мэргэжлийн өндөр нэр хүнд авчирдаг. 37-р сургуулийн сургалтын менежер Т.Мөнхцацрал, Говьсүмбэр аймгийн 2-р сургуулийн бага ангийн багш Ч.Дарьзав, Нийслэлийн 39-р цэцэрлэгийн багш Б.Буджав нар "Чанартай багш”-ийн гэрчилгээ авсан нь Монголын олон мянган багш нарын идэвхийг өрнүүлэхийн зэрэгцээ цаашид амжилттайгаагаар, урам зоригтойгоор ажиллах итгэлийг төрүүлж чадсан юм.

Хэдийгээр багшийн хөгжлийн үндэс суурь нь өөрийн хүчин чармайлт, идэвх санаачлага байдаг хэдий ч зөв харилцан хамтын ажиллагаа, амжилттай зөвлөн туслах үйл явцад л өндөр үр ашигтай байдаг билээ. Энэхүү үүргийг 29 ментор болон сургагч багш нар нэр хүндтэйгээр авч явна.

 

Багш нарт чанартай арга зүйн зарчмуудыг анги танхимдаа амжилттай сайн хэрэгжүүлэхийн үндэс нь хүүхэд төвтэй сургалтын онол дадлага хосолсон, амьдралд ойр мэдлэг, мэдээлэл бүхий чанартай сайн боловсруулсан ном, гарын авлага байдаг учраас багш, сургагч багш, менторуудад зориулж мэргэжлийн өөндөр түвшинд боловсруулагдсан олон номуудыг багш нарынхаа хэрэгцээнд засварласан болон шинээр боловсруулан хэвлэн нийтэлдэг.

 

Олон улсын сүлжээний 10 гаруй улс оронд багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлж, чадваржуулах ажлын хүрээнд сургалт, уулзалт, семинарт оролцох нөхцөл бололцоог бүрэн ханган ажилладаг нь Алхам Алхмаар хөтөлбөрийн нэг давуу тал юм.

Нийтэлсэн АДМИН, 9-04-2013, 09:15

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn