Төсөлт хичээлийн тайлан зохион байгууллаа

М.Нина (Нийслэлийн Баянгол дүүргийн "Сэтгэмж” цогцолбор сургуулийн багш

(Туршилт явуулсан тухай)

Манай улсад боловсролын салба­рын шинэчлэлийн хүрээнд "Бага дунд бо­ловсролын стандарт” "Ерөнхий бо­ловсро­лын сургуулийн сургалтын тө­лөв­лөгөө”-г шинэ­чилж баталсан билээ.

ЕБС-ийн сургалтанд 2004-2005 оны хичээлийн жилээс "Төсөлт ажил” хи­чээ­лийг 1-4 дүгээр ангид оруу­ла­хаар тусгасан нь дэлхийн бо­ловсро­лын хөгжлийн чиг хандла­гыг өөрийн ор­ны онцлогт шинэч­илж орууллаа. Монгол улсын БСШУЯ, Японы Олон Улсын Хамтын Ажил­ла­гааны Нийгэм­лэг (JICA)-аас хэрэгжүүлж байгаа "Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийн хүрээнд манай сур­­гуулийн 4, 5 дугаар ангид Тө­сөлт хи­чээлийн арга зүйн зөвлөм­жийн туршилтын эхний хэсгийг ам­жилт­тай хэрэгжүүлж дууслаа.

Туршилтын явцад өөрийн анги хамт олон хэрхэн судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, бүтээлчээр ажил­­­лан, бусад ангийнхандаа тай­лант хичээл явуулсныг товч дурдъя.

Төсөлт ажлыг зохион байгуу­лах хам­гийн гол хэсэг нь сэдэв сон­голт юм. Сэдэв сонгоход багш ямар нэг чиг­лэл өгөөгүй, сурагчид өөрсдийн хэрэгцээ сонирхлоороо сэдвүүдээ сонгосон. Үүнд:

  1. Манай сургууль
  2. Багш
  3. Цагаан сар
  4. Талх
  5. Бөх
  6. Өрхийн эмнэлэг
  7. Бариа засал
  8. Ус

Сонгосон сэдвийн дагуу өөрс­дөө төлөвлөгөө гарган судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, зураг­лал, туршилт, асуулга зэргийг хэ­рэг­лэж, цуглуулсан мэдээллээ бу­сад­даа ярьж тайл­бар­лах, мэдлэг бү­тээх зэрэг ажлыг хичээл тус бүр дээр хийж бай­лаа.

Манай ангид төсөлт хичээ­лийн туршилтын нэг онцлог нь улирлын төгсгөлд бусад ангийн сурал­цагчдад зориулан хийсэн "Төсөлт ажлын тай­лан” юм. Тайлант хи­чээ­лийг зохион байгуулахдаа багууд:

  1. Үзэсгэлэн
  2. Жүжигчилсэн тоглолт
  3. Бяцхан ном
  4. Зохион бичлэг
  5. Ярилцлага гэх мэт хэлбэрийг сонгосон байв.

Эдгээрээс үзэсгэлэн, жүжиг­чил­сэн тоглолт, ярилцлагын хэлбэ­рийг жишээгээр нь дэлгэрүүлж өгүүлье.

1. Үзэсгэлэн: "Өрхийн эмнэ­лэг” сэдвийг сонгосон сурагчид "Та­ны итгэл” өрхийн эмнэлэгт очиж та­нилцсаны дагуу танил­цуул­­га, эрүүл мэндийн сурталчил­гааны материал, эмч ажиллагчдын ажлын хуваарь зэргийг дэлгэн үзүүлс­нээс тавьснаас гадна тус өр­хийн эмнэлгийн загварыг гарын доорх материал ашиглан хий­сэн нь үнэ­хээр бүтээлчээр сэтгэж, юм­ыг хийх, мэдэх гэсэн оргилуун сэт­гэ­­лийг илтгэжээ.

2. Жүжигчилсэн тоглолт: "Ус”

Өгүүлэгч
Хөрст алтан дэлхийн
Хөх цэнхэр далайд
Хөгжилтэй хөөрхөн жараахайнууд
Хөгжилдөн тоглох ажээ
Гэвч гэнэтийн аюул ойртон ойрт­соор байгааг тэд яахан мэдэх билээ? Хэдэн хүүхэд хоорондоо ярилцах нь:

- Найзуудаа өнөөдөр чинь амралтын өдөр байх аа
- Тийм ш дээ.
- Хэдүүлээ юу хийх вэ? Кино үзэх үү?
- Загас барья
- Тэгье тэгье

Загас барихаар дэгээг усанд хий­тэл эхлээд ундааны сав, дараа нь гутал, 3 дахь удаагаа загас гарч ирэв. Загас тэдэнд хандаж:
- Аварч намайг өршөө
Амьдрах орчин минь бохирдлоо
Аквариумдаа намайг аваачиж
Амийг минь авраач

Сурагчид өөрсдөө санаа бодлоо илэр­хийлэн ярих, мөн байгаль хү­мүүсийн хоорондын зөрчилт асууд­лыг тусгаад "Усанд хаясан хогоо ур­лан бүтээхэд ашиглая” гэсэн нь бай­галь орчноо хамгаа­лахын тулд хог хаягд­лаа ашиглая гэсэн асууд­лыг дэвшүүлэн тавьж байна.

3. Ярилцлага: Энэхүү төсөлт ажлын тайлан­гийн хүрээнд хүүхдийн асуулт та­вих чадварыг дэмжихэд зориулж "Сурвалжлагч” сурагчийг ажил­луул­сан юм.

  • Асуултыг хэрхэн яаж тавихыг багш, сурагч хамтран төлөвлөв.
  • Судалгааны явцад тэдэнд юу сонирхолтой байгаа, юуг илүү мэдэхийг хүсч байсан.
  • Ямар нөөц бололцоог ашиг­ла­сан, тэдэнд хэн тусалсан?
  • Үр дүн нь ямар байв гэх мэт

Сонгосон сэдвээрээ сурагчид маш идэвхтэй ажиллаж байлаа.

"Манай сургууль” сэдвийг сон­го­сон сурагчид сургуулийн түү­хийг нэ­лээд сайн судалсан байсан. Тухайлбал: сургууль анх хэдэн онд хаана, хэдэн багш хэдэн сурагчтай, ямар хэв шинжтэй байгуулагдсан, анхны за­хирал, хичээлийн эрхлэг­чид, номын санч хэн болох, номын сангийн үйл ажиллагаа, сургуу­лийн бахархал юу бо­лох гэх мэтээр хүүхэд бүр судал­гаа хийсэн байв.

"Багш” сэдвийн дагуу өөрийн бага сургуулийн ахмад 3 багшийн ажил амьдралын талаар мэдээлэл, зу­рагт альбом, сонины хайчилбар зэргийг цуг­луулж тайлбарлан сурталчилж байлаа.

Төсөлт ажлыг бэлтгэл зохион бай­гуу­лалт сайтай явуулбал хүүхэд санаа бодлоо зөв илэрхийлэх, бусад­тай хамтран ажиллаж, судал­гаа хийх анхны арга барилд сурал­цах, нийгэм­шин амьдрах чадвар­тай болж төлөв­шихөд чухал ач холбог­дол­той болох нь ажиглагд­лаа.

Суралцагчдыг сургалтын төлөв­лөгөөний дагуу бүтээлчээр ажил­луулж сургаснаар хүүхдийн хүсэл сонирхол сургалтын төлөв­лөгөө­тэй салшгүй нэг нэгдмэл орчинд байх тэр уур амьсгал бүрдсэнээр хүүхдүүд асууж сонир­хож, санаа бодлоо төвлө­рүүлж, бүтээл­чээр сэтгэж, бие даан хийж бүтээж, бусдад зааж сургах үйл ажиллагаа нь улам өрнөж байгааг энэхүү "Төсөлт хичээл”-ийн үр дүн харуулж байна.

Нийтэлсэн АДМИН, 18-04-2013, 09:50

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn