Мэтгэлцээний клуб

Дунд сургуулийн Мэтгэлцээний клуб
Хөтөлбөрийн нэг үндсэн зорилго нь ЕБ ба их, дээд сургуулиудын Мэтгэлцээний клубуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх явдал юм. Сургуулийн мэтгэлцээний клуб нь хичээлээс гадуур үйл ажиллагааны хэлбэр болох ба харин хүүхэд залуучуудын хөгжлийн төвүүд дээр клуб зохион байгуулагдсан бол өсвөр үеийнхний боловсролыг дэмжих хөтөлбөр болно.
Мэтгэлцээн нь боловсрол, оюун ухааны дэвшлийг тэтгэсэн үйл ажиллагаа болохын хувьд аль болох өргөн хүрээг хамрах нь зүйтэй юм. Нээлттэй нийгэмд боловсрол нь давуу байдал бүхий цөөнхийг хамрах ёсгүй байдаг. Өндөр амжилт үзүүлэх сурагчид төдийгүй сонирхсон бүх сурагчид мэтгэлцээний үйл ажиллагаанд оролцох нь тэдэнд хөгжих сурч боловсрох өргөн бололцоог нээж байгаа юм.
Мэтгэлцээн нь багуудын хамтын ажиллагаа болохын хувьд мэтгэлцээний тоглолтонд тэр бүр амжилт олдоггүй сурагчид бэлтгэл үед маш их шинэ санаа нотолгоонуудыг дэвшүүлэх нь байдаг. Зарим сурагчид маш зөв оновчтой асуултуудыг дэвшүүлж сэдвийн уялдаа холбоог тодорхой болгох чадвартай байдаг.
Мэтгэлцээн бол клубын үйл ажиллагаа юм.Сургалтанд хамрагдсан багш нар сурагчдын дунд мэтгэлцээний клуб зохион байгуулж сурагчдыг тэмцээнд бэлтгэх, судалгаа хийхэд туслан мэтгэлцээн, мэтгэлцээнтэй төстэй бусад ажлуудыг зохион байгуулдаг. Бусад багш нар эцэг, эхчүүд клубын үйл ажиллагаанд оролцож мэтгэлцээний шүүгчээр ажиллах, тэмцээнийг ивээн тэтгэх, ном судалгааны материалаар хангах зэрэг туслалцаа үзүүлдэг. Мэтгэлцээний клуб нь нээлттэй, сонирхсон сурагчид чөлөөтэй хамрагдах боломжийг хангасан байдаг.
Клубын удирдагч багш ба багш нарын үүрэг
Өсвөр үеийнхний боловсролын асуудалд санаа тавьдаг хэн ч бол мэтгэлцээний клубын удирдагч байх боломжтой. Клубын удирдагч багш уран илтгэгч чадварлаг сэтгэгч байх албагүй. (хэдийгээр энэ чанарууд шаардлагатай ч) Мэтгэлцээний дасгалжуулагч багш нь сурагчдад ямар нэг мэдлэгийг дамжуулан эзэмшүүлэх зорилгогүй ба харин тэдний бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, олон ургальч үзлийг төлөвшүүлэх үйл явцыг чиглүүлэгч байдаг. Дасгалжуулагч багш нь сурагчдад мэдлэгийг өгөх биш тэднийг мэдлэгээ ашиглах чадварт сургах явдал юм. Дасгалжуулагч нь сонсох, асуулт тавих, хэлэлцүүлгийн сэдвийн хүрээг чиглүүлэх үүрэгтэй ба юу буруу юу зөв болохыг шийдвэрлэгч тал биш гэдгийг ямагт санах хэрэгтэй. Сурагчид багштай санал нийлэх албагүй ба харин ч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг оролцогчид адил хэмжээнд эдлэх ёстой
Эцэг эхийн үүрэг
Мэтгэлцээн нь сургуулийн амьдралд оролцох боломжийг эцэг эхчүүдэд олгодог. Спорт, урлагийн тэмцээнд эцэг эхчүүд ихэнх тохиодолд үзэгчид байдаг бол мэтгэлцээний шүүгчээр ажиллаж хамгийн идэвхтэй оролцох боломжтой. Нийгмийн асуудлуудаар хамгийн ерөнхий ойлголттой хүмүүс ч мэтгэлцээний шүүгчээр ажиллаж аль баг хамгийн үнэмшилтэй нотолгоонуудыг дэвшүүлснийг шийдэх чадвартай юм. Клубын удирдагч багшийн тусламжтайгаар эцэг эхчүүд сайн шүүгчид болох бүрэн боломжтой.

Шүүгчээр ажиллахыг хүсэхгүй байгаа эцэг эхчүүд мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулах, ивээн тэтгэх, унаагаар үйлчлэх зэргээр хөтөлбөрт дэмжлэг үзүүлдэг. Хүүхдийн боловсролд дэмжлэг үзүүлэх нь хэнд ч сонирхолтой таатай байх нь мэдээж.

МАНАЙ ГИШҮҮН КЛУБУУД:

1. Т. Алтанцэцэг УБ. Сонгинохайрхан дүүрэг. Ирээдүй цогцолбор
2. Б. Мягмардулам УБ Сонгинохайрхан дүүрэг Гэгээрэл төв
3. М. Жавхлан УБ Хан Уул дүүрэг Гэгээрэл төв
4. Ц. Нямсүрэн УБ Баянзүрх дүүрэг 92-р сургууль
5. Г. Гантуяа УБ Баянгол дүүрэг Эрдмийн өргөө
6. Д. Амарсанаа УБ Баянгол дүүрэг Эрдмийн ундраа
7. Н. Алимаа УБ Баянзүрх дүүрэг Шавь цогцолбор
8. Ч. Роза УБ Баянгол дүүрэг Сэтгэмж цогцолбор
9. С. Батсүх УБ Баянгол дүүрэг 93-р сургууль
10. Х. Мөнхцэцэг УБ Сонгинохайрхан дүүрэг Ирээдүй цогцолбор
11. Ж. Халтар УБ Сонгинохайрхан дүүрэг 105-р сургууль
12. Гэрэлмаа УБ Чингэлтэй дүүрэг 57-р сургууль
13. Г. Цэвэлмаа УБ Баянзүрх дүүрэг 84-р сургууль
14. Х. Одонтуул УБ Хан Уул дүүрэг 36-р сургууль
15. Т. Болор УБ СБ дүүрэг Орчлон сургууль
16. Б. Дэлгэрцэцэг Сүхбаатар аймаг. 1-р сургууль
17. С. Баянмөнх Сүхбаатар аймаг. 1-р сургууль
18. С. Мандахтуяа Сүхбаатар аймаг 2-р сургууль
19. Л. Мөнгөнтулга Хэнтий аймаг. 4-р сургууль
20. Ж. Мядагмаа Хэнтий аймаг Мөрөн сум
21. С. Хажидмаа Орхон аймаг Баян Өндөр цогцолбор
22. Д. Тунгалаг Орхон аймаг Баян Өндөр цогцолбор
23. Г. Булгамаа Орхон аймаг 14-р сургууль
24. С. Чулуунцэцэг Орхон аймаг 3-р сургууль
25. Эрдэнэцэцэг Орхон аймаг Эрдэнэт цогцолбор
26. Цогзолмаа Орхон аймаг Наран цогцолбор
27. Х. Цацрал Дархан Уул аймаг Оюуны Ирээдүй
28. Г. Гэрэл Дархан Уул аймаг 1-р сургууль
29. М. Дорж Дархан Уул аймаг 19-р сургууль
30. Н. Уранцэцэг Дархан Уул аймаг 15-р сургууль
31. Б. Нацагдорж Дундговь аймаг Эрдмийн далай
32. Д. Амарзаяа Өмнөговь аймаг Эрдмийн гэгээ
33. С. Цэндмаа Баянхонгор аймаг Эрдэнэмандал сургууль
34. Ц. Цэцгээ Баянхонгор аймаг Номун далай
35. Ж. Лхам Баянхонгор аймаг Номгон сургууль
36. Ц. Лхагваа Баянхонгор аймаг Өлзийт сум
37. Ж. Мөнхдэлгэр Говьсүмбэр аймаг 2-р сургууль

Нийтэлсэн АДМИН, 22-03-2013, 06:40

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn