“Хүн байгаль” хичээлийн туршилтын талаар

БСШУЯ, Японы Олон Улсын  Хам­тын Ажиллагааны Байгууллага (JICA)-аас хэрэгжүүлж буй "Сурал­цагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийн  үйл ажиллагаа болох туршилт хичээлийг загвар сургуулиудын хүрээнд турших  үйл ажиллагаа явагдаж дууслаа. Баг­шийн коллежийн багш Г.Нэргүй ахлагчтай ажлын хэсгийн боловс­руул­сан II ангийн "Хүн байгаль”  хи­чээ­­лийн "Ургамал”  бүлэг сэдвийн зөв­лөмжийг 97 дугаар сургуулийн бага ангийн багш  Чимгээ, 45 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Даш­долгор  нар туршилтанд оруулсан. Тур­шилт хичээлийг зохион  байгуу­лахад тухайн мэргэжлийн багшаар О.Нарангэрэл, Д.Оюунсүрэн, Ч.Хиш­гээ, Ц. Сэлэнгэ нар болон аж­лын хэсгийн  баг, удирдлагууд ажиг­лагчаар оролцож  тухайн хичээлийг заагч багш миний арга зүйд санал зөвлөгөө, өөрсдийн дүгнэлтийг өгснөөр зөвлөмжийг засаж сайжруу­лах  улам боловсронгуй  болгох ажилд хувь нэмрээ оруулж байлаа. Тухайн төслийн  туршилт хичээл зо­хион байгуулах бэлтгэл ажил болох зөвлөмжтэй танилцах  арга зүйн сургалт болон мониторингийн  сургалтанд (2006 оны 12-р сарын 18-22 өдрүүдэд) оролцсноор багш нарын арга зүйг хөгжүүлэх "Жюгё кенкү” буюу хичээлд анализ хийх ар­гын тухай  мэдсэнээр   өөрийн арга зүйгээ өөрчлөх нь зүйтэй бөгөөд туршилт хичээлийг яаж үр дүнтэй  зохион байгуулах талаар өөрийн хүч чадлыг дайчлан ажилласан. Тур­шилт хичээлийн зорилго нь  хүүх­дийн бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд  чиглэгдсэн  байсны дээр  өөрсдийн олж авсан өмнөх мэдээлэлд  тулгуурлан шинж­лэх ухааны  шинэ мэдлэг бүтээл­гэхэд оршно. Бага ангийн Хүн ба байгаль хичээлийн Ургамал бүлэг сэд­вийн 7 цагийн  туршилт хичээ­лийг зохион байгуулсны дараа заагч багш, суралцагчид, ажиглагч  багш нарт гарсан өөрчлөлт ахиц дэвшлийг дүгнэн хариулахыг зорилоо.

  1. Заагч багшийн хувьд:
  • Туршилт хичээлийг  зохион байгуулахдаа ажлын хэсгийнхний боловсруулан гаргасан зөвлөмжид тусгасан арга зүйд баригдахгүйгээр өөрийн арга зүйдээ тохируулан өөрчлөн заахыг хичээв.
  • Хүн байгаль хичээл бусад хичээлээс ямар онцлогтой болохыг судалж шинжлэх ухааны мэдлэгийг туршилт ажиглалтанд тулгуурлан бодитойгоор үзүүлж бариулж мэдрүүлж амтлуулж байж дүгнэлт гаргадгаараа онцлогтой болохыг олж мэдсэн. Иймээс хичээл болгон туршилт ажиглалтыг ихэвчлэн хийлгэж байв.
  • Сурагчдаар багш ажиглалт туршилтыг хийлгэж сургахад анхаа­рах хэрэгтэй. Ажиглалт туршилт хийлгэхдээ юуг анхаарах вэ?, юуг яаж ажиглуулах вэ гэдгийг багш чиг­лүүлж өгнө. Ингэж чиг­лүүлж өгөө­гүй­гээс сурагчид нь дүгнэлтийг янз бүрээр гаргаснаас багш тэр дүгнэлтүүдийг эмхэлж цэгцлэхэд сандрах зэрэг хүндрэлүүд гарч бай­лаа.
  • Тухайн нэгж хичээлд оновчтой жижиг сургалтын аргуудыг сонгож хэрэглэх
  • Хичэлийн сэдэлжүүлэлтийг цаг бүр дээр оновчтой сонгож хэрэглэвэл сурагчдын хичээлд оролцох оролцоо идэвх нэмэгдэж байв.
  • Багшийн асуулт оновчтой су­рагчдыг эргэцүүлж бодож олон талаас нь харж бодож хариулах тийм асуулт боловсруулах.
  • Багш хичээлийг зохион бай­гуулахдаа багаар тогтмол үйл ажиллагаанд сургаж байж энэ хэлбэрийг сонгох. Өөрөөр хэлбэл сурагчдын багийн болон хамтаар ажиллуулж сургах
  • Багш өөрөө онолын мэдлэг өн­дөр. Тухайн сэдэвтэй холбоотой мэдээлэл гүнзгий байх сурагчдаас ирсэн янз бүрийн асуултанд хариулах чадвартай байх.
  • Багшийн зүгээс аман үнэлгээг буюу стандарт бус үнэлгээг өгөх, урамшуулах,урмын үг хайрлах нь маш чухал. Энэ туршилт хичээлийг зо­хион байгуулж байх явцад үнэл­гээ хийхдээ сурагчдын мэдлэгийг үнэлэхийг хичээсэнгүй зөвхөн идэвх оролцоогоор нь үнэлсэн нь дараах өөрчлөлт ажиглагдлаа.

 

 

 

II хичээл

III хичээл

IY хичээл

I баг

2

16

30

II баг

4

10

24

III баг

5

12

27

IY баг

6

7

21

Y баг

5

18

36

  •  Хичээл заахдаа багш мэдээлэл өгөөд зогсохгүй түүнийг амьдрал­тай холбож бодит зүйлд тулгуурлан хэрэглээ болгох.

2. Суралцагчдын хувьд гарсан өөрчлөлт:

  • Хүүхдүүд бэлэн мэдээлэл хүлээж авах биш өөр өөрсдийн бие даасан үйл ажиллагаанд  тулгуурлан туршилт ажиглалтаар шинэ мэдлэг мэдээлэл олж авч байсан.
  • Ажиглах, зурах, бүтээх, мөн өөрийн санаагаа бусадтайгаа ху­ваал­цах, зөв цэгцтэй  ярих, бусдын ярьж байгааг сонсох чадварт суралцсан
  • Ажиглалт туршилт хийснээр юмыг эргэцүүлэн бодож өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, маргалдах, мэтгэлцэх зэрэг эерэг талууд ажиглагдсан
  • Өөрөө өөрсдийгөө дүгнэж сур­сан ба бусдадаа шаардлага тавьж сурсан.
  • Мөн ургамалд дур сонирхолтой болж түүний ашиг  тус амьдралд хэ­рэг­лэ­дэг болсон. Жишээлбэл: тасалгааны цэцэг үрслүүлж тарьсан, сонгино үндэслүүлж тарьж яаж хэрэглэж болдгийг мэдэж авсан.

 3. Ажиглагч багш нарын хувьд:

 Эхний үед ажиглагч багш нар хи­чээлийн дараах ярилцлага хийхдээ заасан багшийн алдаа дутгадлын талаар шүүмжилж байсан  бол 3 дахь хичээлээс эхлэн арга зүйн зөвлөгөө өгөх хэрвээ би энэ сэдвийг заасан бол гэсэн үүднээс ярилцаж  байсан  ахиц дэвшилтэд талууд харагдаж байсан. Мөн ажиглалт хийсний дараа багш нар өөрийн ангийн түвшинд зааж ямар өөрчлөлт гарч байгаагаа ярилцаж байсан нь өгөөжтэй  байлаа.
Төслийн хүрээнд явагдсан туршилт хичээлүүдийг зааснаар шинэ санаа, шинэлэг  арга зүй, багш  өөртөө дүгнэлт  хийж өөрийгөө нээж чадсан өгөөжтэй үйл ажиллагаа  бөгөөд  зөвхөн  хүн байгаль хичээлд энэ аргыг хэрэглэх биш бусад хичээлүүдэд хэрэглэж  байна.

 Ч.Бадамсүрэн (Нийслэлийн Баянгол дүүргийн "Сэтгэмж” цогцолборын багш )

Нийтэлсэн АДМИН, 18-04-2013, 09:57

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn