Уламжлалт уралдааны амжилтаас

Нийслэлийн Баянгол дүүргийн боловсролын асуудал хариуцсан зохион байгуулагч А.Галсанжав, "Сэтгэмж” цогцолборын сургалтын менежер Д.Энхтуяа

Боловсролын стандартыг хэрэг­жүү­лэх, хүмүүнлэг ардчилсан ний­гэмд амьдрах чадвар бүхий иргэдийг төлөв­шүүлэхэд багш нарын үүрэг хам­гаас чухал. Өнөөгийн шаардлагын дагуу баг­шийн арга зүй нь хүүхэд төвт сур­гал­тын гол чиглэлд тулгуурлан су­рал­цагч өөрөө шинийг эрж хайх, өө­рийн хэрэгцээ сонирхлын дагуу авч болох бүхий л мэдлэгийг авч, гадаад до­тоод орчинтойгоо чөлөөтэй харь­цаж, мэдлэг чадвар дадлыг бие даан эзэмших явцыг зөв арга зүйгээр удир­дан хөгжүүлэхэд чиглэсэн байх ёс­той. Багшийн заах арга, ур чадварын хөг­жил нь тэдний ээлжит хичээ­лийг зо­хион байгуулж буй арга барилаас тодорхой харагддаг. Жил бүр үе шат­тайгаар зохион байгуу­лагд­даг "Ур чад­вар”-ын уралдаан нь сургууль багш нарын хөгжлийн түвшний нэгэн хэс­гийг илтгэн харуулах тэмцээн болдог. Нийслэлийн Баянгол дүүрэг энэ жи­лийн уламжлалт уралдаанаа зо­хион байгуулж, багшлах ур чадва­раа­раа тэргүүүлэгч аваргуудаа тод­руул­лаа. Тус дүүргийн нутаг дэвс­гэрт төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 30, нийт ерөнхий боловс­ролын 46 сургууль байрладаг ба эд­гээр сургуульд 1522 багш сурган хү­мүү­жүүлэгчид ажилладаг. Эдгээр багш нарын 55.6% нь буюу 675 багш мэр­гэжлийн зэрэгтэй бөгөөд үүнээс зөв­лөх багш 90, тэргүүлэх багш 345, заах аргач багш 300 байдаг. Энэ хи­чээлийн жилд дүүргийн ур чадварын урал­даанд сургууль тус бүрээс шал­гар­сан 12 мэргэжлийн 60 гаруй багш оролцож мэргэжлийн ур чад­вараараа уралдсанаас 12 багш БГД-ийн "Ур чадварын аварга” багшаар тодорлоо. Баянгол дүүргийн багш нарын Ур чад­варын уралдаанд амжилттай орол­цож, "Ур чадварын аварга” бол­сон "Сэтгэмж” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Ганцэцэг, гадаад хэл­ний багш Х.Амаржаргал, 3-р байр эзэл­сэн залуу багш Буяндэлгэр на­рын туршлага, сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.

Б.Ганцэцэг (Нийслэлийн Баянгол дүүргийн "Сэтгэмж” цогцолборын бага ангийн багш)

Аль ч улс үндэстэн эх орны­хоо ирээдүйг хүүхэд багачуудаа л гэж хүндэтгэн тэдний төлөө анхарал ха­ламж тавьж байдаг. Тийм ч учраас боловсролыг тэргүүлэх салбар байх ёс­той гэж үздэг. Манай улс ирээ­дүйн иргэдийнхээ төлөө ихээхэн анхаарал тавьж байдаг бөгөөд багш бид ч үүнд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Манай сургуулийн хувьд "Сурал­цагч­дын суралцахуйг дэм­жих арга зүйн хөгжил” төсөлд хам­рагд­санаар өөрийн болон бусдын арга зүйг шинэчилж, сурах-сургах үйлийг зохион байгуу­лах­даа бага боловч өөрчлөлтийг хийж байгаа гэж боддог. Миний нэг цагийн хичээлд сур­гал­тын менежер маань суугаад "Чи ер нь гүнзгийрүүлсэн сургалтын л багш болсон байна, мэдлэг бүтээх үйл ажиллагааны явцад зарим зүйл дээр тогтож ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн нь их зүйл бодогдуулсан. Өмнө нь бид хүүхдэд маш их зүй­лийг ярьж, тайлбарлаж, хэлж өгөөд их мэдлэг олголоо гэж бодож ирсэн . Ха­рин тэдэнд өөрсдөө ухамсарлан ойл­гох, ойлгож байгаа зүйлээ бу­сад­­­тай хуваалцах цаг гаргаж өгч бай­­­гаа­гүй юм билээ. Багшийн арга зүй нь хүүхдийг хөг­жүүлэх түлхүүр болдог учир багш байнга хөгжих ёстой.

Тийм учраас:

  • Сургалтын явцад хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэх, ярих, сонсох, зурах, бичих, бүтээх боломжийг хангах
  • Багшийн арга зүйг энэ чиглэ­лээр өөрчлөн шинэчлэх шаардлага­тай байгаа бөгөөд үүний дүнд багш сурагч аль аль нь хөгжих юм.

Багшийн зүгээс:

  • Ээлжит хичээлийн төлөв­лөл­­тийг нарийн хийж, бэлтгэлээ бүрэн хангах
  • Бусад багш нартай цаг ямагт хамтран ажиллаж санаа бодлоо ху­ваал­цах
  • Үйл ажиллагааныхаа зорилгыг зөв дэвшүүлж, суралцагчдад олгох хам­гийн гол мэдлэгийг хэрхэн бү­тээлгэхээ чухалчлан анхаарах
  • Шинэ мэдлэгийг багш өөрөө тү­рүүлж хэлэхгүй суралцагчдаар гаргуулах
  • Багш суралцагчийн харил­цаанд анхаарч, тэднийг хүндэтгэх
  • Сурагчдын хариултыг багш бо­лон бусад нь хүлээцтэй сонсох мөн тэд­ний алдааг гярхай олж илрүүлэн яа­гаад ингэж хийх болсон шалт­гааныг ярилцан мэдэж илрүүлснээр ар­га зүйгээ сонгон олох зэргийг илүү­тэй анхаарч ажиллаж байна.

Ер нь манай улсын баялаг юу вэ? гэхэд ихэнх хүмүүс мал, алт гэх зэр­гээр эдийн баялагаа хэлж байх юм. Уг нь хүүхэд л бай­маар…

Х.Амаржаргал (Нийслэлийн Баянгол дүүргийн "Сэтгэмж” цогцолборын гадаад хэлний багш)

2004 онд МУИС-ийн Гадаад хэл Соёлын сургуулийг Орос- Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 2005 оноос Сэтгэмж цогцолбор сур­гуульд Англи хэлний багшаар ажил­лаж байна. Одоо тус сургуулийн 7д ангийн анги удирдсан багшаар ажил­лаж байна. Ажиллах хугацаандаа өөрийн мэд­лэг боловсрол, чадвар, заах арга зүй­гээ дээшлүүлэхэд байнга анхаарч ир­сэн.

Тухайлбал:

  • Монголын Боловсрол, шинж­лэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх Англи хэлний багш нарын сургалт арга зүйн төвийн сургалтанд 3 дахь жилдээ тасралтгүй сууж Англи хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлж байна.
  • 2006 онд БСШУЯ, Туркийн бо­ловс­ролын хамтын ажиллагааны байгууллага болох (TIKA)-тай хамтран явуулсан сургалтаас шалгарч Турк улсын Станбул хотноо болсон сургалт семинарт оролцсон.
  • Нийслэлийн Англи хэлний багш нарын олимпиадад жил бүр орол­­цохын сацуу Нийслэлийн ерөн­хий боловсролын сургууль, цэцэр­лэгийн багш нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцсон билээ.

2007 оны 11 дүгээр сарын 2 нд БГД-ийн Англи хэлний багш нарын ур чадварын уралдаанд оролцож 1-р байр эзлэн дүүргийн ур чадварын аварга багш болсон. Багш бидний хувьд хичээл заах арга барил, арга зүйдээ анхаарч нэгж хи­чээлийг чанартай үр дүнтэй заа­хын тулд хичээлийн төлөвлөлтөө сайн хийж, сайн бэлтгэлтэй заах хэ­рэг­­тэй гэж боддог. Би өөрийн­хөө мэдлэг боловсрол, заах арга зүйдээ анхаараад зогсохгүй бусад багш нар­тайгаа туршлага солилцон хамтран ажил­лаж байна. 2007 оны 12 дугаар сард "Англи хэлний аргууд” сургалтыг тэнхмийн эрхлэгч, Англи хэлний багш А.Оюун­чимэгтэй хамтран зохион явуулсан. Уг сургалтанд тус сургуулийн багш нар болон бусад сургуулийн гадаад хэлний багш нар хамрагдсан. Гадаад хэлний хичээлийн стан­дар­тыг судалж, стандартад нийцсэн киррикюлим боловсруулж сургалтын үйл ажиллагаандаа мөрдөж байна. Цогцолбор сургуулийнхаа гадаад хэл­ний хичээлийн хөтөлбөрийг бо­ловс­руулах багт орж ажиллсан. Энэ хөтөл­бөрийнхөө дагуу 6-р ангийн Англи хэлний хичээлээр жишиг даал­га­вар боловсруулж, мөн 7-р ангид бүлэг сэдвийн иж бүрэн хөтөлбөр боловсруулсан.
Миний хувьд аливаа хичээлийг заах­даа эхлээд сурагчдад сэдэл тө­рүүлж, тэдний сонирхлыг татаж, мөн ту­­­хайн шинэ хичээлийн зорилгыг та­нил­­цуулж, зааж байгаа хичээлээ аль болох ахуй амьдрал, түүх соёл­той холбож тэдний нас сэтгэхүйн онц­логт тохирсон асуулт тавьж, ха­риулт авахыг зорьдог. Үүний зэрэг­цээ хичээлдээ өнгө, хэмжээ, хараг­дах байдлыг харгалзан шаардлага хангасан, сурагчдад мэдлэг бүтээ­хэд дэмжлэг болохуйц сургалтын хэрэглэгдэхүүнийг хичээлдээ түгээ­мэл ашиглахыг хичээдэг. Мөн орчин үеийн техник хэрэгслийг хичээлдээ ашигладаг. Би хичээлийн үе шатуу­дыг тодорхой гаргаж сурагчдыг аль болох хамтран ажиллуулж харил­цаанд оруулахыг илүүд үздэг. Ингэх­дээ тэднийг урамшуулж аман үнэл­гээ их өгдөг. Нэгж хичээлийн бас нэг чухал хэ­сэг бол дүгнэлт юм. Хичээлийг багш дүгнэхээс гадна сурагчид юу хийж, хэлж сурсанаа өөрсдөө дүгнэж цэг­нэж хичээлдээ дүгнэлт хийдэг. Өнөө үед Англи хэл бидний хэрэг­лээ хоёр дахь хэл болсон учраас су­рагчдад Англи хэлийг үр дүнтэй чанар­тай зааж орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэлтэй, хөлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд ан­хаарч ажиллах нь багш бидний үүрэг билээ.

Г.Буяндэлгэр (Нийслэлийн Баянгол дүүргийн "Сэтгэмж” цогцолборын мэдээлэл зүйн багш)

Би багш мэргэжлийг эзэмшээд энэ сургуульд 2 дахь жилдээ ажил­лаж байна. Бүх л хүн багшаар заал­гаж хамтдаа сурах, ажиллах, амьд­рах арга ухаанд суралцдаг. Иймээс багшийн мэргэжлийг сонгон эзэмших нь миний зорилго байсан. "Шавийн эрдэм багшаас” гэж үг байдаг. Тиймээс Архангайн багшийн коллежийн эрдэмтэн багш нараасаа суралцсан зүйлээ амьдрал практикт улам баяжуулан, өөрийн шавь нартаа заан сургах хариуцлагатай болоод хүндтэй үүргийг өөртөө хүлээн ажиллаж байгаадаа баяртай байна. Сайн багш болж сургачдынхаа хайр хүндэтгэлийг хүлээхийн тулд хичээ­лийнхээ төлөвлөлтөд хамгийн их цаг завыг зарцуулж түүнийхээ хэрэгжилтэнд анхаарч ажиллах ёстой гэж боддог. Нэгж хичээлийн бэлтгэлийг бо­ловс­руулахдаа шинэ мэдлэгийг су­рагч­дад яаж хүртээх түүнд үнэлгээг хэр­хэн өгч урамшуулж дүгнэхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг. Мөн сураг­чидтай ажиллаж байхдаа сурагчдын мэдлэг чадварыг дутуу үнэлж тэд­нийг сурах сонирхолгүй хүсэл эр­мэлз­лийг төрүүлэхээс болгомжилж харьцаж явдаг.
2006-2007оны хичээлийн жилд "БС­ШУЯ, Азийн хөгжлийн Банкны” Бо­ловс­ролын хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан кабинетийг хариуцаж түүнийг тохи­жуу­лан кабинетийн гэрчилгээг авч багш нарын мэдлэг боловсролоо дээш­лүү­лэх орчин нөхцлийг бүр­дүүлж, тоног төхөөрөмжүүдийг хариу­цан ажиллаж байна. Мөн сургуулийнхаа багш нарт өөрийн мэдлэгээсээ хүртээж, тэд­нийг сургалтанд хамруулан мэдээл­лийн технологийг сургалтандаа хэрэглэх, ашиглах хүсэл сонирхол­той болгосон. Манай сургуулийн багш нарын 80-90 хувь нь компьютерийн мэд­лэг­­тэй болж өргөн хэрэглээний прог­ра­муу­дыг сургалтандаа ашиглас­наар багшийн ур чадвар нэмэгдэж түү­ний үр дүнд сургуулийн сургал­тын чанарт тодорхой үр дүнг үзүүлж байна. Хамтран ажиллагчид багш нараа­саа суралцаж тэдний заах арга турш­­ла­­гаас судалж суралцсаны үр дүнд 2007оны БГД-ийн

Нийтэлсэн АДМИН, 18-04-2013, 09:57

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn