Төсөл хэрхэн бичих вэ?

Та сургуулиа хөгжүүлэх шинэ санаа бо­дож, түүнийгээ хэрэгжүүлэхдээ хэрхэн сан­хүү­­­гийн дэмжлэг олж авах талаар судалж, бодож байгаа нь лавтай. Танд бага ч болсон нэмэр болох үүднээс төсөл бичихэд анхаарах зарим мэдээллийг хүргэж байна.

 Төслийн багц баримт бичигт юу орох вэ?
  1.     Санхүүжүүлэгчид хандсан захидал
  2.     Төслийн хураангуй
  3.     Байгууллагын танилцуулга
  4.     Асуудал/проблемийг илэрхийлэх
  5.     Зорилтот хүн ам / бүлэг
  6.     Зорилго
  7.     Зорилтууд
  8.     Арга зам
  9.     Үнэлгээ
  10.     Төсөв
  11.     Хэтийн тогтвортой байдал
  12.     Дэмжлэг болох хавсралт мате­риалууд

 Санхүүжүүлэгчид хандсан захидалд:
  •     Тэтгэлэг хүссэн төсөл өргөн барьж буй­гаа дурдах
  •     Тэдэнд ямар бичиг баримт явуулж бай­гаагаа, тэднээс юу хүсч буйгаа дурдах
  •     Гарын үсэг зурсан байх
 Төслийн хураангуй:
  •     Нэг хуудсаас хэтрэхгүй байх
  •     Шийдвэрлэхийг зорьж байгаа асууд­лаа тодорхойлсон, хэрхэн шийдвэрлэх, ямар үнэ өртөг шаардлагатайг товч хүүрнэсэн байх

 Танилцуулганд:
  •     Байгууллагын түүх, зорилго, бүтэц, үйл­чил­гээний хүрээ
  •     Үйл ажиллагаа, ололт амжилт
  •     Яагаад манай байгууллага энэхүү тухайн асуудлыг сонирхож буйгаа
  •     Бусад санхүүгийн эх үүсвэр, нөөц боломж юу байгаа
  •     Бусдаас авсан дэмжлэг

 Асуудал / Проблемийг илэрхийлэх:
  •     Яг ямар асуудал байгааг тодорхой  илэр­хийлнэ
  •     Тэдгээрийн гол шалтгааныг тайлбар­лана
  •     Асуудлаа баримтжуулж нотолгоо тайл­бар өгнө
  •     Энэхүү асуудлын улмаас бий болоод бай­гаа үр дагавар юу болох
  •     Танай байгууллага энэхүү асуудлын талаар сайн ойлголттой болон шийдвэрлэх чадавхи байгааг энд харуулна

 Зорилтот бүлэг:
  •     Энэхүү асуудлын улмаас дэмжлэг тус­­­лалцаа хэрэгтэй болсон, үйлчилгээ үр дүнг авах болсон хүмүүсийн тухай
  •     Чухам яагаад тэд нарыг сонгож буйгаа нотлох

 Зорилго:
  •     Юунд хүрэхийг хүсч буй
  •     Зорилго нь асуудлын үүсгээд байгаа шалтгааныг арилгахад зорьсон
  •     Асуудлын хэрхэн шийдэж, үр дагав­рыг яаж арилгаж байгаа шийдэл
  •     Зорилгод хүрэхийн тулд хийх ажлууд хэр бодитой вэ?

 Зорилтууд:
  •     Тодорхой юу
  •     Хэн хариуцах
  •     Хэмжиж болохуйц уу
  •     Хэзээ гүйцэтгэгдсэн байхыг
  •     Асуудал болон зорилгоосоо логиктой урган гарч ирсэн үү
  •     Асуудал/проблемийг бууруулахад болон зорилго биелэгдэхэд хөтөлсөн үү
  •     Товлосон хугацаандаа гүйцэтгэх нь бодитой байна уу

 Арга зам:
  •     Зорилт бүрийг яаж биелүүлэх гэж буй
  •     Ямар мэргэжил чадвартай хэнийг авч ажиллуулах, тэд юу хийх
  •     Бусад ашиглаж болох аргууд болон татгалзах аргуудыг тайлбарлах
  •     Өөр хэн тусалж болох вэ?
  •     Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаард­лагатай байр сав, тоног төхөөрөмж, мате­риал
  •     Хэрхэн удирдаж явуулах, байгуул­лагын бусад үйл ажиллагаатай хэрхэн зохицож буйг тайлбарлах
  •     Үйлчилгээг авч байгаа хүмүүс цааш­ даа хэрхэн нөлөө үзүүлэх

 Үнэлгээ
  •     Үйл ажиллагааг үнэлэхэд хэрэглэх ар­гыг тайлбарлах
  •     Хэн хэзээ үүнийг хийх
  •     Үнэлгээгээр юуг эрэлхийлж буйгаа илэр­­хийлэх
  •     Үнэлгээний үр дүнг яаж ашиглаж юу хийх вэ

 Төсөв:
  •     Орлого зарлагыг тусган харуулсан
  •     Бусад төстэй үйл ажиллагаатай жи­шиг харьцаатай байх
  •     Бүх зарлагын хэмжээг зөв тогтоосон
  •     Уншихад ойлгомжтой хялбар
  •     Тоонууд хоорондоо нийлсэн, алдаагүй

 Хэтийн тогтвортой байдал:
  •     Цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд хэдий хэр санхүүгийн дэмжлэг шаардлага­тай
  •     Боломжит бусад нөөцүүд юу байх
  •     Эдгээр бусад боломжит нөөцүүдээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжууд
  •     Дэмжлэг болохуйц хавсралт мате­риалууд
  •     Байгууллагын удирдлагын буюу байгууллагын тодорхойлолт
  •     Төсөлд оролцохоор сонгогдсон хүмүү­сийн анкет
  •     Байгууллагын хамгийн сүүлийн санхүү­­­гийн тайлан
  •     Хууль эрх зүйн акт

Нийтэлсэн АДМИН, 18-04-2013, 10:03

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn