Багшийн хөгжил бол хүний хөгжлийн бүрэлдэхүүн асуудал

Багшийн хөгжлийг хүний хөгж­­лөөс салгаж үл болох ха­рилцан уялдаа бүхий үйл явц юм. Тиймээс багшийг хөгжүү­лэх, боловсролын чанар, хүр­тээм­­жийг сайжруулахын тулд багшийн үйл ажиллагаанд бүх талын бодитой дэмжлэг үзүү­лэх хэрэгцээ байна.

Эрт үеэс нийгмийн хөгжил эр­чим­жиж нийт хүн төрлөхтөнд боловсрол олгох хэрэгцээ ур­ган гарч ирснээр хүүхэд залуусыг сур­ган хүмүүжүүлэх үйл ажил­ла­гааг тусгай бэлтгэл­тэй, хүү­хэд­тэй ажиллах чад­вар­тай хүн эрхлэх болсон нь нийгмийн за­хиалга байжээ.

1990 онд өрнөсөн төр, ний­гэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг дагаад боловс­ролын тогтолцоо, үзэл баримт­ла­лын өөрчлөлтүүд хийгдсээр байна.

Социализмын үед багшийг өндөр мэдлэг, чадварын нэгдэл гэ­дэг талаас нь авч үзэж бай­жээ. Тухайлбал, Багш бол өсвөр үеийнхэндээ мэдлэг, ур чадвар олгож, бие хүн төлөвшүүлэх аж­лыг шинжлэх ухааны үндэс­лэл­­тэй хийдэг сурган хүмүү­жүү­лэх, су­дал­гаа шинжилгээ­ний арга барил эзэмшсэн хүн юм гэх то­дор­хой­лолтууд хэ­вээр байсаар байна. Багш нь бүх талын тэгш боловсрол­той хүн байх ёстой гэх зэрэг тодор­хойлол­тууд ч цөөнгүй бай­даг.
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Багшийн хөгжил бол хүний хөгжлийн бүрэлдэхүүн асуудал Дэлгэрэнгүй мэдээлэлтэй хавсралт файлаас танилцана уу.

Нийтэлсэн АДМИН, 18-04-2013, 10:04

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn