Сургуулийн төсөвт - Эцэг эхийн оролцоо

БХАН-ийн судалгаа, үнэлгээний баг Нээлттэй Нийгэм Форумын зөвлөгөө, санхүүгийн дэмжлэгтэйгээр "Сургуулийн төсөвт-Эцэг эхийн оролцоо” мониторингийн ажлыг гүйцэтгэж байна.
Мониторингийн ажлын хүрээнд ЕБС-ийн төсвийн үйл явц хэрхэн явагддаг, төсвийн үйл явцад эцэг эхчүүд хэр оролцдог, оролцуулах нөхцөл хэр бүрдсэн, оролцоо бага байгаа бол түүний учир шалтгааныг олж тогтоон оролцоог нэмэгдүүлэх арга замыг санал болгох түүнчлэн эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага боловсруулахаар төлөвлөж байсан. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх үүднээс жижиг хэмжээний судалгаа хийж нийслэл, аймгийн төв, сумын болон багийн нийт 4 сургуулийн захирал, нягтлан бодогч, эцэг эхчүүд, 3 аймгийн төвийн ЕБС-иудын захирлууд, аймаг, нийслэлийн боловсрол соёлын газрын дарга, төсвийн мэргэжилтэн, СЯ-ны боловсролын төсөв хариуцсан мэргэжилтэн, БСШУЯ-ны ЕБС-ийн төсөв хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 489 хүнээс ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага, асуулгаар мэдээлэл цуглуулсан. Мэдээлэл цуглуулах явцад сургуулийн төсвийн үйл явцад эцэг эхчүүд оролцдоггүй, оролцох боломж байхгүй байгаа нөхцөл байдал ажиглагдлаа. Түүнчлэн сургуулийн захирлуудад төсвийн үйл явцад гүнзгий оролцоход нь тус дөхөм болох зүйл байдаггүй болохыг олж тогтоон тэдэнд зориулсан гарын авлага боловсруулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 07:59

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn