Хүүхдийн санаачилгыг дэмжих

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран 2007-2008 онд "Хүүхдийн санаачилгыг дэмжих” төсөлд хамтын ажиллагааны сургуулиудынхаа төлөөллийг оролцуулав. Уг хөтөлбөрт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль, Баянгол дүүргийн сургалт, үйлдвэрлэлийн "Сэтгэмж” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 68 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн гадаад хэлний багш нар оролцсон болно.

"Хүүхдийн санаачилгыг дэмжих” төсөлд хамрагдсан багш нар 5 удаагийн видео сургалтаар сурагчдыг хичээлээс гадуур, сургуулийн орчинд "Төсөлд тулгуурласан мэдээлэл солилцох”, "Сэдэвт тулгуурласан мэдээлэл солилцох” арга зүйн багц сургалтуудад хамрагдаж, бусад улсын хүүхдүүдийн хэрэгжүүлсэн төслүүдтэй танилцав.

Уг төсөлд Монгол, Япон, Филлипин, Вьетнам, Тайланд, Хонконгийн багш бэлтгэдэг сургууль болон ЕБС-ийн багш нар харилцан бие биенээсээ туршлага солилцон, орон орныхоо ёс заншил, боловсролын системийн онцлог, үр дүнгийн талаар мэдээлэл болон сэдэвт тулгуурлаж хийсэн сурагчдынхаа төсөлд үндэслэн ярилцаж саналаа солилцон, дэлхий дахины боловсролын чиг хандлага, экологийн боловсрол, төсөлт ажил хичээлийн үр дүнгийн асуудлаар хөтөлбөрт хамрагдсан улсуудын эрдэмтдийн тавьсан илтгэлийг сонсож сонирхсон сэдвээрээ илэн далангүй ярилцсан юм.

Төсөлд хамрагдсан хамтын ажиллагааны сургуулийн багш нар цуврал видео сургалтуудад хамрагдсаны дараа "Хүүхдийн санаачилгыг дэмжих” төслөө сургууль дээрээ туршин хэрэгжүүлж шалгарсан төслүүдээ танилцуулахад Нийслэлийн Баянгол дүүргийн сургалт үйлдвэрлэлийн "Сэтгэмж” цогцолбор сургуулийн баг нэгдүгээр байр эзлэв. Мөн төслийн хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийг Японы Хигашимачи бага сургуультай хамтын ажиллагаатай болох эхлэлийг тавьж өгсөн болно.

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:29

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn