Ахлах ангийн сурагчдын “Дадлагажих”

2009 онд БХАН-ийн "Мэтгэлцээн” хөтөлбөр нь Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгээр "Ахлах ангийн сурагчдын дадлагажих төсөл”-ийг төслийг хэрэгжүүллээ.
Төслийн зорилго: Ахлах ангийн сурагчдын хөгжлийг дэмжиж тэдэнд нийгэмших, харилцааны арга чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийнхний төлөвшилд байгууллага, хүмүүсийн хамтын ажиллагаа, оролцооны соёлыг бий болгох зорилготой.
2009 оны хичээлийн жилд тус төсөлд Амгалан, Баянхошуу, Яармаг хорооллын дунд сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагчид хамрагдлаа. Дадлагажих хөтөлбөрийг анх удаа бид туршиж хэрэгжүүлж байгаа бөгөөд бидэнтэй дараах байгууллагууд хамтран ажилласанд талархаж байна. Үүнд:

  • "Каритас” ОУ-ын байгууллага
  • Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төв
  • "Улаан загалмай” ОУ-ын байгууллага
  • SBN телевиз
  • ADRA ОУ-ын байгууллага
  • "Дэлхийн Зөн-Монгол” ОУ-ын байгууллага
  • 67-р сургууль
  • 76-р сургууль
  • 60-р сургууль
  • 105-р сургууль
  • 104-р сургууль
  • Амгалан цогцолбор сургууль

"Интерншип буюу ахлах ангийн сурагчдын дадлагажих төсөл”-ийн үйл ажиллагаа 2009-2010 оны хичээлийн жилд үргэлжлэн хэрэгжиж байна.

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:43

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn