"Нэг дэлхий нэг сургууль" төслийн тухайд








Баримтат кино болон аудиовидео аргаар боловсрол олгох "НЭГ ДЭЛХИЙ НЭГ СУРГУУЛЬ” хөтөлбөр нь Бүгд Найрамдах Чех улсын Пипли Ин Нийд ОУТББ хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь баримтат кино болон бусад аудиовидео хичээлээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүний эрх, ардчилалын үнэт зүйлс, нийгмийнболовсрол олгох, багш нарт аудиовидео хичээлийг хэрхэн сургалтанд ашиглах талаарх заах арга зүйн мэдлэг олгоход гол анхаарлаа хандуулан ажилладаг билээ.Хөтөлбөрийн хүрээнд баримтат кино,түүн дээр тулгуурлан бэлтгэгдсэн заах аргазүйн багц материалыг багш нарт санал болгоно. Мөн сурагчдын дунд аудиовидео хичээлтэй холбоотойгоор хүний эрх, нийгмийн эмзэг бүлэг болон бусад сэдвээр мэтгэлцээн, уралдаан тэмцээн зохион байгуулан, сурагчдыг дээрх сэдвүүдийн хүрээнд мэдлгээ дээшлүүлэх, анхааралаа хандуулан өөрийн үзэл бодолтой болгон төлөвшхөд хувь нэмрээ оруулах болно. Сүүлийн жилүүдэд НЭГ ДЭЛХИЙНЭГ СУРГУУЛЬ хөтөлбөр нь зөвхөн Чех улсаар хязгаарлагдалгүй бусад улс орнуудад хэрэгжиж 2008 оноос эхлэн олон улсын Watch and Change хөтөлбөрийн тэргүүлэгч хөтөлбөр болоод байгаа билээ. Одоогын байдлаар Чех, Лебан, Румин, Гүрж, Косово, Босни Герцеговна, Польш, Эстони зэрэг улс орнуудад амжилттай хэрэгжиж байна. Европын Холбоо болон БНЧУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Пипл Ин Нийд ОУТББ-нь Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг болон Глоб Интернэйшнил ТББ-уудтай хамтран Нэг Дэлхий Нэг Сургууль боловсролын хөтөлбөрийг Монгол улсад 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

 


 

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР


СУРГАЛТЫН МАТЕРИАЛЫН БЭЛТГЭЛ:

  • Багш нарт зориулсан сургалтын материал: 6 баримтат кино, арга зүйн багц материал
  • Хүний эрх болон эмзэг бүлгийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх тухай баримтат кинонууд
  • Арга зүйн материал: Киноны товч, киноны сэдвийн талаарх асуулт, хариултын хэлбэрээр гаргасан суурь мэдээлэл, ажлын төлөвлөгөө, киног хичээлд хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө, зөвлөмж


НЭГ ДЭЛХИЙНЭГ СУРГУУЛЬ СУРАГЧДЫН КИНО ДУГУЙЛАН:

  • 10 баримтат кино, 2 хуудас зөвлөмж
  • Хүний эрх асуудлыг хөндсөн баримт кинонууд
  • Арга зүйн зөвлөмж: кино болон киноны сэдвийн тухай суурь мэдээлэл, киноны тойм, мэтгэлцээнд хэрэглэгдэх загвар асуултууд


СУРГАЛТ, СЕМИНАР:

  • Сургагч багшийг бэлтгэх сургалт - хүний эрхийн холбогдолтой аудиовидео хичээлийг сургалтанд хэрхэн ашиглах
  • Хичээлд баримтат киног хэрхэн хэрэглэх, интерактив аргачлал, кино сонголт, загвар хичээлийн жишээнүүд бүхий багш нарт зориулсан семинар


НЭГ ДЭЛХИЙНЭГ СУРГУУЛЬ СУРАГЧДЫН КИНО ДУГУЙЛАН- ХИЧЭЭЛИЙН ГАДУУРХ ХӨТӨЛБӨР

  • Сонгогдсон 10 кино болон 2 хуудас зааварчилгаа бүхий сургалтын багц материал олгох
  • Сурагчдын бэлтгэсэн кино хөтөлбөр мэтгэлцээн- бусад сурагчид, багш нар, эцэг эх, найз нөхөд, эмзэг бүлгийн төлөөлөл оролцох
  • Дагалдах үйл ажиллагаанууд: мэтгэлцээн, зочидтой хийх ярилцлага, үзэсгэлэн
  • Томоохон хэмжээний үйл ажиллагаа:сургуулийн тэмдэглэлт баярууд, төслийн өдөрлөгүүд
  • Клубын удирдагчдын тогтмол уулзалтууд


ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХ СЭТГЭГДЛҮҮД:

  • Баримтат киногоор дамжуулан бид нээлттэй, тэвчээр хатуучилтай, ардчилсан нийгмийн үнэт зүйлст залуучуудын анхаарлыг хандуулан, тэдэнд өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэхэд нь туслах, мөн нийгэм, соёл, түүхийн талаарх мэдлэггээ нэмэгдүүлэхэд нь туслахыг зорино.(Kaрел Страчота, хөтөлбөрийн захирал)
  • Баримтат киногоор дамжуулан өгүүлсэн тодорхой нэг "хүний үнэн түүх”нь хэдэн зуун үгнээс ч илүү сэтгэгдлийг үлдээж чадна. (Елена Коубков, Чех улсын ерөнхий боловсролын сургуулийн багш)
  • "Сургууль бүр сурагчиддаа санал болгох үйл ажиллагаа гэж үүнийг л хэлнэ. Туйлын хэрэгтэй, мэдлэг олгохуйцхөтөлбөр” (Лаура Люк, Эстоний дундсургуулийн сурагч)
  • "Сурагчдад үзүүлсэн эхний кино томоохон амжилт олсон. Хэрэв сурагчдад асуудлыг харуулан, бидний амьдралын нэг хэсэг болохыг ойлгуулж чадвал сурагчид тухайн асуудалд бүрэн анхаарал хандуулан өөрчлөлтийг авчрах боломж бүхий үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж эхэлдэгийг бид мэдэж авлаа. Киноны дараах ярилцлага халуун, сонирхолтой болсон. Сурагчид илүү сайхан нийгмийн хэрхэн бүтээх боломжтой талаар өөрийн үзэл бодлыг хуваалцаж байлаа.” (Иона Андрей, Румин улсын кино клуб-ыг үүсгэн байгуулагч)


ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЛОГО, ТЕКСТ:

Энэхүү хэвлэмэлийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр бүтээсэн болно. Хэвлэмэлийн агуулгыг Пипли Ин Нийдбайгууллага дангаар хариуцах бөгөөд ямар ч тохиолдолд Европын Холбооны үзэл санааг тусгаагүй болно.

Нийтэлсэн АДМИН, 10-06-2013, 06:42

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn