Багшийн хөгжил нэгж

Сургууль, багшийн хөгжил нэгжийн үйл ажиллагаа:
Сургууль, багшийн хөгжил хөтөлбөрөөс сургууль багш нартаа зориулсан шинэлэг, чанартай, цаашид тогтвортой хөгжлийг хангахуйц олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:

  • Сургуульд суурилсан багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
  • Багшийн хөгжлийн төвийг дэмжсэн "Номын хандив” өгөх үйл ажиллагаа
  • Багш нарт шинэ соргог сонирхолтой төрөл бүрийн хэрэгцээтэй  мэдээлэл өгөх зорилго бүхий "Таны цаг” лекц
  • Сургууль хамт олонд Ёс суртахууны чадвар олгох "Зан чанарын төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн 31-р сургуулийн багш нар болон удирдагч багш ёс суртахууны боловсролын зөвлөх Дори Ханкүктэй хамтран зохион байгуулж эхлээд байна.
  • Залуу багш нарыг ажилдаа сонирхолтой болох, багшлах арга зүйгээ сайжруулах, өөрийгөө нээн хөгжүүлэхэд нь чиглэсэн "Би-Залуу багш” хөтөлбөрийг MCS электроникстэй хамтран хэрэгжүүлж байна. 
  • Сургуулийн үйл ажиллагаа, хөгжил, нээлттэй байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн "Олон нийтийн оролцоот нээлттэй сургуулийн стандарт”-ийг туршин хэрэгжүүлж байна.
  • Хотын захын гэр хороололд амьдардаг хүүхдүүд, эцэг эх, иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх, ном унших, хамтран ажиллаж, харилцан суралцахад нь дэмжлэг болох "Номын гэр” хөтөлбөрийг "Хаан банк сан”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
  •  БСШУЯ болон Дэлхийн банкны санхүүжилтээр хөдөөгийн бүх сум, багийн сургуульд хэрэгжүүлсэн    " Хөдөөгийн Боловсролыг Дэмжих READ” төслийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
  • БСШУЯ болон Дэлхийн банкны санхүүжилтээр хөдөөгийн бүх сум, багийн сургуульд хэрэгжүүлсэн    " Хөдөөгийн Боловсролыг Дэмжих READ” төслийн хүрээнд Хүүхдийн номын анхны катологийг ашиглаж орон нутгийн хүүхэд , иргэд ном захиалах, нийлүүлэх  ажлыг зохион байгуулж байна.
  • Mongol Rally Fund-ийн санхүүжилтээр "Нээлттэй сургууль” төслийг хотын төвөөс алслагдсан 10,26,85, 88-р сургуулиуд дээр хэргжүүлж байна.
  • "Дорно дорно хил хязгааргүй түншлэл” хөтөлбөрийн дэмжлэгээр экологийн боловсролыг багш, сурагчид, иргэдэд хүргэх зорилго бүхий "Би өөрөө эко орчин” клубын үйл ажиллагааг явуулж байна.
  • Герман хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг "Гёте институт”-ийн дэмжлэгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
  • МБШУ-ны ҮЭХолбоотой хамтран багш нарын мэргэжил дээшлүүлэх, "Номын гэр”-ийн хүүхдүүдэд ном олгох зэрэг үйл ажиллагааг  хийж байна.
  • Сургуулийн удирдах ажилтан захирлуудад зориулсан "Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент” төслийг Канадын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
  • Сургууль багш нарын эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн шинэ ном, гарын авлага боловсруулан хэвлүүлэж түгээж байна.
  • Хамтран ажилладаг байгууллагуудынхаа нэрийн хуудас болсон үйл ажиллагааг чанартай зохион байгуулах, байнга шинэ хамтрагчтай болохыг зорьж  ажилладаг. 

Сургуульд суурилсан сургалтын гол онцлог нь
Сургуулийн хөгжил нь тэнд ажиллаж буй багш нарын мэргэжлийн ур чадвараас шууд хамааралтай байдаг. Иймээс сургуульд суурилсан багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтууд манай байгууллагын нэрийн хуудас болж хөдөө орон нутаг, нийслэлийн сургууль, багш нарт хүрдэг билээ
Бидний зохион байгуулладаг сургалтууд хоорондоо нарийн уялдаа холбоотой бүхэл бүтэн цогц агуулга, арга зүйг  санал болгодог бөгөөд нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байнга шинэчлэгдэн сайжирч байдаг билээ.
Манай сургалтын давуу талууд:

  • Сургалтын технологийн өөрчлөлтийн шинэ мэдлэг, мэдээлэлд суурилсан чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургуульд суурилсан сургалт 
  • Онолыг дадлага ажлаар баталгаажуулан туршин хэрэглэх боломжийг илүүд үздэг
  • Сургалтын  дараах эргэх холбоотой ажиллаж зөвлөж дэмжин хамтран ажилладаг
  • Хамт олны эрэлт хэрэгцээ, захиалгад  тулгуурласан
  • Бүтээлч сэтгэлгээний шинэлэг арга зүйг оролцоонд тулгуурлан хэрэгжүүлсэн
  • Оролцогчдыг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүй
  • Хамгийн бага зардлаар өндөр үр өгөөжтэй сургалтыг зохион байгуулдаг

Жил бүр БСШУЯ-нд заах сургалтын модулуудыг боловсруулан батлуулдаг.  2009онд  БСШУ-ны сайдын 179-р тушаалаар батлагдсан дараах сургалтуудыг сургууль, багш нарын хүсэлтийн дагуу тогтмол  зохион байгуулж байна. Үүнд:  

  • Сургуулийн шинэчлэл-Олон нийтийн оролцоот нээлттэй сургуулийн стандарт
  • Хүүхэд төвтэй сургалтын орчин: 6-12 нас
  • Сурагчийн сурлагын амжилтын үнэлгээ
  • Ангийн номын сан-идэвхтэй унших, бичих арга зүй
  • Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежмент
  • Бага насны хүүхдийн зурагт ном
  • Эссэ, илтгэл, мэтгэлцээний сургалтын арга зүй
  • Бага насны хүүхдийн хувийн онцлогийг сургалтанд харгалзах нь
  • Бага насны хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо
  • Хүүхэд төвтэй сургалтын орчин, арга зүй: 2-5 нас

Зарим нэг сургалтын агуулгаас товч танилцуулбал:
Сургуулийн шинэчлэл, олон нийтийн оролцоот нээлттэй сургуулийн стандарт  
Сургуулийн шинэчлэлийн мөн чанар, хэрэгжүүлэх арга зам, онол практикийн тулгуур асуудлуудад хариулахад уг агуулга чиглэгдэнэ. Боловсролын шинэчлэлийг багш сурагчийн, сургуулийн, боловсролын тогтолцооны гэсэн 3 түвшинд авч үзнэ. Ингэхийн тулд дэлхийэ боловсролын шинэчлэл хөгжлийн чиг хандлага, зөрчилт үзэгдлүүдийг авч үзнэ. Сургуулийн шинэчлэлийг 7 алхам бүрээр хэрхэн хийх арга зүйг танилцуулна. Сургуулийн шинэчлэлийн зорилтууд нь сургуулийн үйл ажиллагааны тодорхой хүрээнд биелэлээ олдог байнаа. Үүнд

  • Зорилгын хүрээ
  •  Бүтэц зохион байгуулалтын хүрээ
  • Соёл хэвшлын хүрээ
  • Сэтгэл хөдлөлийн хүрээ
  • Бодлогын хүрээ
  • Удирдлагын хүрээ  гэсэн өргөн цар хүрээгээр хэрэгжих бөгөөд тус бүр өөрийн давуу болон анхаарах асуудлууд байдаг болно.

Мөн сургуулийн шинэчлэлийн гол үзүүлэлтийн нэг нь шийдвэр бөгөөд хэн хэрхэн, ямар шийдвэр гаргаж байгаагаар сургуулийн шинэчлэлийг тодорхойлж болдог байна.
Сургуулийн шинэчлэл хийгдэж буй үед гол анхаарал татах нэг асуудал бол шинэчлэлийн үеийн сэтгэл зүйн зарим асуудал юм. Үүнд бүтээлч шинэчлэгч хэв шинж, удирдагчийн хэв шинж, дэмжигчид, дундыг баримтлагчид, эсэргүүцэгчид хэдэн хувийг эзлэдэг түүнийг зохицуулах арга зүйг танилцуулдаг.
Шинэчлэл хэрэгжихдээ тодорхой үе шатуудыг дамждаг байна Ойлгох үе, бэлтгэл үе, дадлагажих үе, өөрчлөлт хийж мэргэших үе, шинэчлэлтийн үе гэж ангилах бөгөөд сургууль багш нар өөрсдийн сургуулийг шинэчлэлтийн аль үе шатанд байгааг тодорхойлох боломжтой. Сургуулийн шинэчлэлийн үр өгөөж нь сургууль ямар хэв шинжтэй байгаагаар тодорхойлогдох бөгөөд Үр өгөөжийн үзүүлэлтээр нь сургуулиудыг хэрхэн ангилдаг, тухай сургууль үр өгөөжөөрөө ямар байгааг тодорхойлох дасгал хийлгэдэг юм. Дээрхи үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд сургууль хөгжүүлэх төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, баримтлах зарчим зэргийг санал болгодог.
Мөн олон улс оронд үр дүнтэй хэрэгжиж байгаа "Олон нийтийн оролцоот нээлттэй сургуулийн стандарт” гэж юуг хэлэх вэ? 9 стандартыг нэг бүрчлэн онол, дадлага хослосон байдлаар суралцаж дараа нь өөрийн сургуулийн, анги танхимын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө. 
Амжилттай сайн сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
Амжилттай сайн сургалт гэж оролцогчдынхоо хэрэгцээ сонирхолыг хангасан сургалтыг хэлнэ. Тэгвэл тэрхүү хэрэгцээ , сонирхолыг яаж хангах вэ гэсэн асуудалд хариулахад туслана.
Сурах үйл ажиллагааны онол түүнийг сургалтаа зохион байгуулахад хэрхэн бүтээлчээр ашиглах арга зүйг танилцуулна. Аливаа сургалт нь дараах зорилтуудыг цогц байдлаар шийдвэрлэхэд чиглэсэн гурван үндсэн хэсгээр бүрдэнэ.
Үүнд:
Сургалтын үр дүнг үнэлэх, шалгах,
Судлагдахууныг өөрийн болгох
Сургалт удирдан явуулах
Сургалтын зорилго, зорилтыг тодорхойлох, сургалтанд баримтлах дүрэм, онцлог, гол концепц зэргээс танилцана. Жишээлбэл: насанд хүрсэгчдын сургалтын онцлог нь:

  • Насанд хүрэгчид ялангуяа багш нар янз бүрийн сурах аргатай болчихсон байдаг
  • Суралцагчдынхаа дунд тухайн асуудлыг сайн мэддэг хүмүүс ч байгаа
  • Тэд өөрт хэрэгтэй суръя гэсэн зүйлээ л сурдаг
  • Насанд хүрэгчид бие биедээ заах сургах туршлагатай байдаг тул сургалтыг удирдагч өөрийгөө мэдээлэл дамжуулагч бус хамтран ажиллагч гэдгээ ойлгуулах хэрэгтэй
  • Сургалтын агуулгаа  аль болох тэдний хэрэгцээ сонирхолд нийцүүлэх шаардлагатай
  • Сургагч сургалтаа сайн бэлтгэж оролцогчдынхоо сонирхолыг татах арга зүйг эзэмшсэн байх хэрэгтэй

Сургалтыг амжилттай сайн зохион байгуулах гол 7 концепцийг нэг бүрчлэн дадлага хийж эзэмшинэ.
Амжилттай сайн сургалтыг зохион байгуулахад анхаарах бас нэг жижиг гэлтгүй зүйл бол хүний хэлж буй зүйлийг сонсох ур чадвараар нь сонсогчдыг 4 ангилдаг байна. Аливаа сургалт амжилттай сайн болохын нэг үндэс нь сурах хэв маягийг зөв тодорхойлох явдал билээ. Сайн сургалтын төлөвлөгөөний элементүүдийг анги танхимдаа хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх арга зүйг танилцуулна. Сургалтын үр дүнг үнэлэхдээ тоон ба чанарын арга хэрэглэнэ.

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:43

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn