Сургалтын онцлог

«Боловсролын удирдлага ба сургуулийн менежемент»
БХАН-ийн сургуулийн захирлуудад зориулсан сургалт нь менежментийн ерөнхий мэдээлэл, мэдлэг чадвар олгохоос гадна, багшдаа яаж туслах, залуу захирал, олон нийтийн оролцоот, нээлттэй сургууль ямар байх, төсөл хэрхэн бичих зэрэг агуулгыг багтаадаг.
Жишээлбэл: шинэ захирал гэж хэн бэ? Яаж өдөр бүр шинэ захирал байх вэ?  Шинэ захирал албан тушаалын аргаар хянан удирдах биш сурагчдын сурлагын чанарыг ахиц гаргахын төлөө бүхий л арга хэмжээг авах нэгэн байх ёстой. Шинэ захирал ямар утгаараа "шинэ” байх вэ? Шинэ захирал үнэн бодит байдалтай нүүр тулж чаддаг байх ёстой. Сургуулийн гадаад төрх, дотоод уур амьсгал нь сургуулийн эрхэм зорилгыг тусгах толь мөн гэдгийг шинэ захирал мэднэ. Эрсдэл хийх нь захирлын ажлын нэг хэсэг мөн. Шинэ захирал нь үндсэндээ сурагчдад сурах илүү цаг, боломж, багш нарт өөрсдийнхөө ур чадвараа хөгжүүлэх, өөрсдийн болон сурагчдын үзүүлэлтийг үнэлэн дүгнэх, хянах, төлөвлөх илүү их боломж хугацааг бүрдүүлэхүйц ямар ч хөтөлбөрт нээлттэй хандана. Шинэ  захирал сургалтын стандартад байнга анхаарлаа хандуулах ёстой
"Шинэ захирал” гэж хэн бэ? Шинэ үеийн захирлыг "захирал” хэмээн нэрлэх ч шаардлагагүй. Тэрнийг "үйл ажиллагааны зохицуулагч”, "сургуулийн багийн ахлагч” зэрэг эрх мэдэл эзэмшигчээс илүү сургуулийн үйл ажиллагааны ахиц дэвшлийн төлөө идэвхтэй ажиллах нэгэнд тохирохуйц өөр нэрийг өгч болох юм зэрэг шинэлэг өргөн агуулгатай.
«Сургалтын интерактив аргууд»
Шавь төвтэй сургалтын интерактив  аргууд гэж юуг хэлэх вэ? Хичээлийн үе шат бүрд тохирсон   сургалтын интерактив аргуудыг хэрхэн сонгох вэ? зэрэг шинэлэг материалуудаас танилцуулж дараах сургалтын аргын ангилалын дагуу дадлага ажлаар бататган танилцуулж, дадлагажуулна.
Сурах, сургахыг хослуулах арга зүйн оролцогчидод тухайн зүйлийг сайн сурах боломж олгохын зэрэгцээ бусдад заах нөөц бололцоотой болгодог.
«Стандартад суурилсан сургалтын киррикюлм / хөтөлбөр/ боловсруулах арга зүй»
Боловсролын шинэ стандартын үзэл баримтлал, бүх төвшний сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийг шинэчлэн хөгжүүлэхэд баримтлах зарчмууд, сурагчдад эзэмшүүлэх цогц чадамжуудыг хөтөлбөрт  хэрхэн тусгах, сургуулийн болон бүлэг сэдвийн сургалтын хөтөлбөрийн бүтэц, загварууд, хөтөлбөрийн аксиомууд, сургалтын хөтөлбөрт хийх шинжилгээ, шалгуур боловсруулах арга зүй зэргийг зааж сургалтын эцэст багш бүр  сургалтын хөтөлбөрийн шинэчлэгдсэн загвартай болно. Сургууль багш нарын боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөртэй танилцаж зөвлөмж бичнэ.
«Үнэлгээний шинэчлэлт, багш сурагчийн үнэлгээ»
Үнэлгээний  шинэчлэлийн явц, үр дүн, багш, сурагчийн  үйл ажиллагааг үнэлэх зорилго, үнэлгээний аргууд, багш, сурагчийн  үйл ажиллагааг үнэлэх шинэлэг аргуудаас танилцуулж багш нар  мэдлэг чадвараа нэмэгдүүлнэ. Үүнд:

  • Багш, сурагчдын «Бүтээлийн сан»-г хэрхэн хийх, бүтээлийн сангийн бүтэц, хугацаа, үнэлгээний шалгуур, багшийн мэргэжлийн болон жилийн бүтээлийн сан бүрдүүлэх арга
  • Нөхөх даалгавар  /тестээс ялгаатай/
  • Гүйцээх даалгавар /тестээс ялгаатай/
  • Цогц чадамжийг үнэлэх SOLO таксономын арга, жишиг даалгавар боловсруулах арга зүй
  • Төслөөр үнэлэх зэрэг үнэлгээний өвөрмөц аргуудаас танилцуулна.
  •  

«Анги удирдсан болон багш нарын гүйцэтгэх судалгааны ажлын төрөл, хийх аргачлал»
Багш нар судалгааны ерөнхий арга зүйтэй танилцаж, хүүхдийг  болон сургалтын арга барил, зааж буй хичээлийн үр дүн, тулгамдсан асуудлуудыг судлах судалгааны аргууд болон зохистой түүвэр хийх техниктэй танилцана. Судалгаа хийхэд баримталдаг зарчим, орчин, цаг хугацаа, тэмдэглэл хөтлөх арга, тоон болон чанарын судалгааны аргууд, судалгааны түүвэр хийх аргууд, цуглуулсан мэдээллээ боловсруулах арга зүй, илтгэл, тайлан бичих талаар мэдээлэл өгч, багш нар өөрийн туршлагаар баяжуулан хэрэглэдэг болно.
 «Багшийн хөгжил»
Сургалтын хүлээгдэж буй үр дүн нь: багшид тасралтгүй хөгжих сэдэл, тэмүүлэл, төрүүлэх багшийн бүтээлч хандлагыг төлөвшүүлэх сурах болон сургах идэвхтэй арга барилд суралцах, туршлага судлах, түгээх боломж олгох явдал юм. Оролцогчид сургалтын явцад багш нарын өмнө тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам багшийн үйл ажиллагаанд оршсоор байгаа сөрөг үзэгдэл дутагдлыг арилгах арга, боломж нөөцийг эрэлхийлж, үүрэг хариуцлага, шаардлагыг хангаж ажиллахын төлөө бүтээлч идэвхтэй хандах хандлагыг өөртөө төлөвшүүлнэ.

Ангийн номын сан бүтээлчээр уншуулах бичүүлэх арга зүй
Бүтээлчээр унших, бичих үйл ажиллагаагаар суралцагчдын шүүмжлэлт сэтгэн бодохуйг хөгжүүлэх арга зүй ба үндсэн зарчмуудад суурилсан. Багш нарт уншлагын олон хэлбэрүүдийг эзэмшүүлэхийн зэрэгцээ  сурагчид хэсэг, бүлгээр хамтран ажиллах, хосоороо унших, уншсан болон бичсэн зүйлийнхээ талаар сэтгэгдлээ  хуваалцах, унших бичих чадвараа хөгжүүлэх, туршлагаа бие биетэйгээ найрсгаар хуваалцах  боломж, хандлагыг бий болгох замаар багш, хүүхдүүдэд ангийн номын сангаа ашиглахад нь туслах арга зүйд суралцуулна.
Мэдээлэл олж авах чадвар буюу бүх насны хүүхдүүд мэдээллийн төрөл бүрийн эх сурвалжуудтай ажиллах, тэгснээрээ бичлэгийн олон төрөлтэй танилцахад түлхүү анхаарна.  Олон нийтийн бичиг үсгийн боловсролоор дамжуулан сургууль, багш, олон нийтийг холбох асуудалд анхаарах ба  гэр бүл, хүүхдүүд, ер нь олон нийт өөрсдийнх нь бодит мэдлэг, туршлага, түүх, аман яриа нь хэн бүхний амтархан унших бичвэр болон хувирах явцыг харуулах нь  сургалтын  нэг зорилго юм
Ангийн номын санг ашиглан бүтээлчээр уншуулах, бичүүлэх арга зүйн сургалт нь үндсэн 4 модуль бүхий сургалтаас бүрдэнэ.  
Нэгдүгээр модуль:  Ангийн номын санг байгуулж орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бий болгох  нь
Эзэнгүй арлын ном дасгал
Сургуулийн номын санчийн үүргийг өөрчлөх нь
Багш- номын санчийн мэргэжлийн стандарт
Ангийн номын сангийн эрхэм зорилго
Номын сангийн номын ангилал
Номын сангийн журам боловсруулах
Номын сангийн сурталчилгааны хэсэг
Аудио бичлэгийн цуглуулга ба тоглоомууд
"Номын эмнэлэг” ба хуучин номыг ашиглах
Өдөр тутмын болон онцлог үйл явдлууд
Үндсэн дасгал нэг.  Зорилгын уян хатан байдал
Гвен Гавитийн "Ноён Дьюигийн нээлт” өгүүллэг
Ноён, хатагтай Дьюи номоо ангилсан нь
Үндсэн дасгал хоёр: Сургууль гэр бүлийг холбох нь- Номын богц
Номын сан байгуулах, үйл ажиллагааг нь дэмжих болон олон нийтийг оролцуулах  алхмууд
Номын санд олон нийтийн оролцоог бий болгох нь
Нэгдүгээр модулийн дүгнэлт

Хоёрдугаар модуль:  Идэвхтэй унших ба бичих аргууд
Онолын үндэслэл 
Жишээ нэг: Чангаар унших дасгал
Жишээ хоёр:  Хамтран бичих дасгал
Хамтын уншлага
Үндсэн дасгал нэг: Аман түүх, яриаг ашиглан ярих, сонсох, унших бичих чадварыг хөгжүүлж номын санг баяжуулах  нь
Үндсэн дасгал хоёр: Хосоор унших арга
Бичвэр А, Б
Үндсэн дасгал гурав:  Хамтран бичих
Үндсэн дасгал дөрөв:  Зөвлөгч-хамтрагч 
Хэрхэн сайн зөвлөгч-хамтрагч байх вэ?
Үндсэн дасгал тав:  Том номыг хамтран унших дасгал
Том номын агуулгаар хичээл заах нь
Хамтын уншлагын ерөнхий зааварчилгаа
Үндсэн дасгал зургаа:  Зохиолын эхний өгүүлбэр
Уншигчийн театр  
Зохиолыг жүжигчлэн тоглох нь
Хоёрдугаар модулийн дүгнэлт
Гуравдугаар модуль: Шүүмжит ойлгох чадвар ба үгийн санг хөгжүүлэх нь
Уншиж ойлгох чадварын тухай онолын үндэслэлээс
Уншлагын өмнө, явцад, дараа гүйцэтгэх дасгалууд
Шүүмжит бичиг, үсгийн чадварын тухай
Хоёрдугаар хэсэг: Дасгалууд: Мэдэгдэл: 
Үндсэн дасгал нэг: Уншсан сэдвийн талаар байр сууриа илэрхийлэх нь
Тарвага- Бичвэр А
Тарвага- Бичвэр Б
Үндсэн дасгал хоёр: Зохиолын дүрийг үнэлэх
Текст: Хөх малгайт
Үндсэн дасгал гурав: Богино өгүүллэгийг хэсгээр уншиж хэлэлцэх
Үндсэн дасгал дөрөв:  Зохиолын дутуу хэсгийг зохиомжлох
Текст: Ядуу хүний хүсэл – дутуу
Текст:  Цагны үг- дутуу
Текст: Ядуу хүний хүсэл – бүтэн 
Текст:  Цагны үг- бүтэн
Үндсэн дасгал тав: Уншсан агуулгыг эргээн танилцуулах
Текст:  Доминиканы буцалдаг нуур
Үндсэн дасгал зургаа:  Бүлэглэх арга
Үндсэн дасгал долоо:  Кейс судалгааны арга
Дасгал- Муми уучлал гуйсан нь
Шүүмжит унших, бичих, ойлгох чадвар болон үгийн санг хөгжүүлэх аргууд
Чиглүүлэгтэй уншлага дасгал
Багшлах арга
Асуулт, хариултын карт арга
Асуулгатай уншлага арга
Дээд түвшний асуултууд ашиглах тухай
Гуравдугаар модулийн дүгнэлт
Дөрөвдүгээр модуль:  Ангийн номын сангийн ашиглалтын чанарт үнэлгээ өгөх ба сурагчдын унших чадварын түвший өсөлтийг үнэлэх
Үндсэн дасгал нэг: Ангийн номын сангийн ашиглалтыг үнэлэх үзүүлэлтүүд боловсруулах 
Номын сангаа хөгжүүлье - хүснэгт
Номын сангийн ашиглалтын чанарыг хянах аргууд
Хоёрдугаар хэсэг: Сурагчдын унших чадварыг үнэлэх тухай
Унших чадварын түвшинг тодорхойлох энгийн аргачлал
Дөрөвдүгээр модулийн дүгнэлт гэсэн үндсэн агуулгатай.

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:44

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn