Ном, гарын авлага

СУРГУУЛЬ БАГШИЙН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨРИЙН АРГА ЗҮЙН НОМ, ГАРЫН АВЛАГА

Номын нэр Номын товч танилцуулга
1 Хамтран суралцахуй: Сэтгэл зүрх ба оюун ухааны уулзах цэг
УБ., 2003
Багш нарт зориулсан нөөц материалыг агуулсан энэхүү ном нь багш, сурган хүмүүжүүлэгчдыг бүтээлч судалгаа эрэлхийлэлд татан оруулах, тэднийг хамтран суралцахуйн суурь зарчмуудын талаар эргэцүүлэн боддог, хоорондоо эерэг хэлэлцүүлэг өрнүүлдэг болгох, анги танхимдаа сургалтын идэвхтэй аргуудыг үр өгөөжтэй хэрэглэдэг болгох зорилготой.
2 Идэвхтэй сургалт ба сурахуй
УБ, 2006
Асуулт дэвшүүлэх, хариултыг эрэлхийлэх, эзэмшсэн мэдлэг, чадвараа асуудал шийдвэрлэхэд хэрэглэх, бусдыг анхааралтай сонсож, хүлээцтэй хандах асуудлуудыг олон талаас нь авч үзэн байр сууриа илэрхийлэх зэрэг чадваруудыг сурагчдад эзэмшүүлэхэд шаардлагатай олон төрлийн арга зүйгээр баялаг ном билээ.
3 Сургуулийн шинэчлэл  УБ, 2001 Сургуулийн шинэчлэх үйл явц, хамрах хүрээ, алхмуудын талаар танилцуулна.Шинэчлэлийн үеийн сэтгэлзүйн орчин оролцоо. Сургууль хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах арга зүйгээс танилцуулна. 
4 Багшийн төлөвлөлтийн ном
УБ, 2006
Анги удирдсан багш нарт хамгийн их тохиолддог бэрхшээл бол сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн анхаарлыг хандуулах, тэднийг татан оруулах, хүүхдэдээ хэрхэн анхаардаг болгох вэ хэмээн санаа зовнидог. Энэхүү төлөвлөлтийн ном нь энэ бүх бэрхшээлтэй асуултуудад хариу өгч, багш нэг хичээлийн жилд ямар үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах боломжтой, юуг анхаарвал зохих талаар олон зөвөлгөөг өгсний зэрэгцээ анги удирдаж буй багш нарт хэрэгцээтэй бүхий л төлөвлөлт мэдээллийг агуулснаараа онцлог юм.
5 Багшийн үйл ажиллагааны үнэлэлт, дүгнэлт
УБ., 2002
Багшийн үйл ажиллагааг үнэлж хөгжүүлэх аргууд болон хичээлд анализ хийх арга хэлбэрүүдийг танилцуулахын зэрэгцээ багшийн мэргэжлийн болон жилийн "Бүтээлийн сан”-г бүрдүүлэх үнэлэх арга зүйг, багшийн гүйцэтгэх судалгааны ажлуудын талаар мэдээлэл авах боломжтой.
6 Музейг сургалтанд ашиглах нь
УБ., 2001
Сургуулийн болон бүлэг сэдвийн хөтөлбөр боловсруулахдаа мөн нэгж хичээлээ зохион байгуулахдаа орон нутгийг судлах музей,  үзмэр, ном гарын авлага зэрэг нөөц материалуудыг сургалтанд  хэрхэн ашиглаж болох тухай арга зүйг энэ номноос авч болно.
7 Амжилттай сайн сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
УБ., 2002
Сургалт зохион байгуулахад тохиолддог бэрхшээлүүдийг яаж даван туулах, чанартай сайн сургалт гэж ямар сургалтыг хэлэх вэ? Сургалтыг оновчтой зохион байгуулах арга хэлбэрүүдийн талаар энэ номноос мэдэж авах боломжтой
8 Ангийн номын сан бүтээлчээр уншуулах бичүүлэх арга зүй, ментор багшийн  гарын авлага 
                                          УБ,2007-2009
Ангийн номын сан байгуулах, сурагчдыг бүтээлчээр уншуулах бичүүлэх "Том ном” "Жижиг ном” бүтээх, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднээр дамжуулан  эцэг эх, олон нийтийг унших үйл ажиллагаанд татан оролцуулах "Номын богц” хийх арга зүй. Сургалтын хөтөлбөртөө агуулгаа хэрхэн баяжуулах өдөр тутмын сургалтын үйл ажиллагаандаа ангийн номын сангаа ашиглах, үнэлэх арга зүйг цогцоор нь багтасан болно.
9 Чанартай боловсрол-Хөгжлийн баталгаа
УБ., 2001
МННХ-ээс хэрэгжүүлсэн " Сургууль 2001” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд  зориулан эрдэмтэд, судлаачид болон  багш нарын шинэлэг арга туршлагыг нэгтгэсэн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл.  Илтгэлүүдийн үндсэн агуулгууд нь одоо ч шинэ соргог хэвээр байгаа бөгөөд " Сургалтын хөтөлбөр” " Идэвхтэй сургалтын аргууд” "Менежмнт, Мэдээллийн технологийг сургалтанд хэрэглэх нь" зэрэг сэдвийн дор сонирхолтой олон  илтгэлүүд байгаа.
10 Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь
УБ, 2007
Боловсролын тогтолцоо 11,12 жилийн тогтолцоонд  шилжиж байгаатай холбогдуулан багш нар сургалтын хөтөлбөрөө /киррикюлим/ сургуулийн, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн түвшинд боловсруулах арга зүйг бүтээлч сэтгэлгээний аргаар  хэрхэн баяжуулж хэрэглээ болгон ашиглах, сурагчдын цогц чадамжийг үнэлэж дүгнэх  талаар танилцуулсан байгаа. Туршлагатай, бүтээлч багш нарын боловсруулсан сургалтын хөтөлбөрүүдээс жишээ болгон оруулсан болно. 

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:47

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn