Нээлттэй сургууль

Монгол Ралли сан, "Хөгжлийн төлөө адал явдал” Английн ТББ-аас Нийслэл хотын захын хорооллын иргэд, олон нийт хөгжлийг дэмжих, боловсролын чанарыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор төслийн уралдаан зарлахад манай байгууллага амжилттай оролцож 2008-2010 онд Нийслэлийн захын хорооллын сургуулиуд болох Био комбинат, Шувуун фабрик, Гачуурт, Хонхорын (10, 26, 85, 86) сургуулиуд дээр "Нээлттэй сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь сургуулийн үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эх, олон нийтэд илүү ойрхон, нээлттэй болгох, оролцоог нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургуулийн анги танхим, коридорыг сурагчдын бүтээлийн орчин болгож тэднийг бие биеэсээ суралцах боломжийг дэмжих явдал юм.
Захын дүүргийн эдгээр сургуулиудын удирдах ажилтнуудад "Сургуулийн шинэчлэл”, "Сургуулийн шинэчлэл-Багшийн хөгжил” сэдвээр 2, нийт багш нарт 5 удаагийн цуврал сургалт явуулсаны зэрэгцээ жилд нэг удаа хоорондоо уулзан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгууллаа. Төсөлд 300 гаруй багш нар хамрагдаж байна. Мөн төслийн хүрээнд сургууль бүрт багш, сурагч, эцэг эхчүүдийн хэрэгцээнд зориулж 1000 гаруй нэрийн ном, гарын авлага, оньсон тоглоом бүхий "Хөгжлийн төв”-ийг байгууллаа. Тэнд багш, сурагчид өөрсдийн санаачилга, хүч бололцоонд тулгуурлан төрөл бүрийн хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 88 дугаар сургууль энэ төвөө танилцуулах шинэ оны календарь хийж орон нутгийн ард иргэдэд төвөөр үйлчлүүлэх урилгын хамт илгээсэн бол 85 дугаар сургуулийнхан "Хөгжлийн төв”-өө үлгэр жишээ байгуулан төслийн сургуулиуддаа үзүүлсэн юм. 26 дугаар сургуулийн эцэг эхчүүдэд "Эрдэнэ шиштэй цай”, хүүхдүүдэд "Сэтгэлийн цай”, "Инээж буй хүүхэд”, 10 дугаар сургуулийн хүүхдүүдийн дунд "Эко клуб”-ийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Мөн олон нийтийн оролцоот сургуулийн стандартыг дээрх сургуулиудад нэвтрүүлэх туршилт ажлыг эхлүүлээд байна.
Хичээлийн жилийн төсгөлд дээрх сургуулиуд бие биеээсээ суралцах аяллыг хийж, эхний жилийн ажлаа дүгнэж юуг хийж бүтээв, ямар ажлыг гүйцэтгэж чадаагүй талаараа харилцан ярилцаж мэдээллээ солилцлоо. Энэхүү үйл ажиллагаанд 4 сургуулийн 150 гаруй багш нар оролцов.
"Хөгжлийн төв”-өөс эрхлэн багш, сурагчид, эцэг эх, олон нийтийг хамруулсан шинэлэг сонирхолтй ажлуудыг хийж эхлээд байна. 10,26, 88, 85-р сургуулийн удирдах ажилтан, сайн дурын клүбийн ахлагчидтай уулзалт хийж "Хөгжлийн төв”-өө түшиглэн цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргасан.  10, 85-р сургуулийн эко клубын "Цэвэр орчин-цэцэг”, 26-р сургуулийн "Сувсан урлал”, "Аав, ээжтэйгээ хамт –уулзалт, тоглолт”, 88-р сургуулийн "Амьдрах ухаан төсөл”, "Байгаль дэлхийгээ хамгаалахад бидний оролцоо” сэдэвт аян, "Байгаль дэлхийгээ хамгаалахад  миний  үүрэг оролцоо” сэдэвт өдөрлөг, "Хэний ээж уран бэ?” давуун тор хийх үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:51

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn