Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент

"БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ БА СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ” ТӨСӨЛ
Монгол улсын боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл эрчимтэй явагдаж, боловсролыг нийгмийн эн тэргүүний салбар болгон түүнд оруулах хөрөнгө оруулалт харьцангуй их хэмжээтэй болж үүнтэй уялдаатайгаар хэрэглэгчдийн зүгээс ч өндөр шаардлагыг тавьж буй өнөө үед боловсролын чанар, хүртээмж, үр өгөөжтэй байх нь олон талаараа сургуулийн захирлаас шууд хамааралтай болохыг амьдрал бэлхнээ харуулж байна. Боловсролын асуудлаар сургуулийнхаа хэмжээнд өдөр бүр шийдвэр гаргаж, сурагч, багш, эцэг эх, олон нийттэй байнга харьцан ажилладаг сургуулийн удирдлагатай холбоотой бүхий л асуудалд шинэчлэлт, өөрчлөлт хэрэгтэй байгааг сургуулийн удирдлагууд илэрхийлж байна. 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан сургуулийн удирдлагын зүгээс сургалтын үйл ажиллагаанд тавьдаг анхаарлаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа билээ.
Сургуулийн захирлуудын хувьд ихэвчлэн сайн багш байсан хүнийг сонгон ажиллуулдаг учраас тэдэнд сургуулийн сайн менежер байх, түүнчлэн  багш нарын арга зүйд гарч байгаа шинэчлэл, хөгжлийг удирдан зохион байгуулахад нь хүндрэл бэрхшээл гардаг.
Энэ хэрэгцээ, шаардлагаас үндэслэн "Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежмент” төслийг Канадын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
"Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент” сургалтыг бүсчлэн зохион байгуулахын өмнө хот, хөдөөгийн  нийт 30 орчим захирлыг сургагч багшаар бэлтгэсэн. Сургагч багшаар захирлуудыг бэлтгэсэн нь туршлагаа солилцох, цаашид хамтран ажиллах бололцоог олгох зорилготой байлаа.
Сургалтуудыг үндэсний хэмжээнд 6 бүс болгон зохион байгуулсан бөгөөд энэ сургалтанд хөдөө орон нутгийн 180 сургуулийн захирлууд оролцож, хамтран ажиллав. Сургалтыг хот, хөдөө орон нутгийн тэргүүний захирлууд (Нийслэлийн Боловсролын газрын арга зүйн албаны дарга Р.Цэгмэд,  4-р сургуулийн захирал Ш.Батцэнгэл, Нийслэлийн 24-р сургуулийн захирал Ж.Чимэдрэгзэн, "Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал З.Байгалмаа, 79-р сургуулийн захирал Р.Туяа, "Эрдэнэт” цогцолбор сургуулийн захирал Д.Энхтуяа зэрэг) удирдан зохион байгуулж явуулав. 3 өдрийн хугацаанд зохион байгуулсан сургалтаар захирлын гүйцэтгэх үүрэг ба шинэчлэл, менежмент, манлайлал, манлайллын хэв шинж, сургуулийн эрхэм зорилго тодорхойлох, цагийн менежмент, төлөвлөлт, зөрчилдөөн түүнийг зохицуулах нь, захирал багш нартайгаа хамтран ажиллах нь, сургуулийн үйл ажиллагаанд түншлэлийг хөгжүүлэх нь зэрэг сэдвүүдээр онол, дадлага хослуулан зохион байгуулсан юм

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 11:05

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn