Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго

БХАН-ийн Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь манай орны 14-18 насны хүүхэд, өсвөр үеийнхнийг ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, улс орныхоо хөгжил, нийгэм, эдийн асуудлыг сонирхож өөрсдийн оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх зэргээр хувь нэмрийг оруулах чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Хөтөлбөрийн бүтэц

БХАН-ийн Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь дараах үндсэн хөтөлбөрүүдийг дунд сургууль түшиглэн сурагчдын оролцооны клуб хэлбэрээр хэрэгжүүлдэг. Үүнд:

1.Дунд сургуулийн сурагчдад зориулсан Карл Попперийн Мэтгэлцээн хөтөлбөр

2.Сурагчийн хэвлэл хөтөлбөр

3.Хүүхэд сурагчдын оролцоо ба манлайллын хөтөлбөр

4.Сурагчдын санхүүгийн боловсролд хөтөлбөр

5.Бага насны сурагчдын нийгмийн болоод санхүүгийн боловсрол хөтөлбөр

6.Англи хэлээр мэтгэлцээний хөтөлбөр

7.Ахлах ангийн сурагчдын нийгмийн дадлагажих хөтөлбөр

8.Багш нарын сургалт мэдээллийн нэгж

9.Бусад төсөл, хөтөлбөрүүд


Хөтөлбөрийн үйл ажиллагааны аргачлал

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн үйл ажиллагаа нь сургуульд түшиглэж суурилсан байх ба сурагчдын оролцооны клуб хэлбэрээр хичээлийн бус цагаар хэрэгжинэ.Сурагчдын клубыг сургуулиас томилсон нэг багш хариуцах ба эдгээр багш нарыг тухайн хөтөлбөрийн агуулга, арга зүйд сургах болон холбогдох мэдээллээр хангах ажлыг БХАН-ийн хөтөлбөр хариуцна. Түүнчлэн хөтөлбөрийн дэргэд сургагч багш нарын баг ажиллаж хөтөлбөрийн агуулга, арга зүйг хөгжүүлэх, клуб удирдсан багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх , зөвлөн туслах ажлуудыг хийдэг байна. Сургагч багш нарыг чадваржуулах, шинэ мэдээллээр хангах ажлыг БХАН болон хөтөлбөрийн ажилтнууд хариуцна.

Хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд

1.Хөтөлбөрийн багш нарт зориулсан сургалтууд

2.Хөтөлбөрт оролцогч сурагчдад зориулсан сургалт

3.Орон нутаг ба үндэсний цугларалт тэмцээн, үйл ажиллагаанууд

4.Олон улсын уралдаан тэмцээн, үйл ажиллагаанд оролцох

5.Хөтөлбөрийн агуулга арга зүйн материал боловсруулах

6.Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хамтын ажиллагаа

7.Хүний нөөцийн хөгжил

8.Санхүүжилт олох үйл ажиллагаа

9.Зорилтот бүлгүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүү

2. Хөтөлбөр, төслүүдийн танилцуулга

2.1 Дунд сургуулийн сурагчдад зориулсан Карл Попперийн Мэтгэлцээн хөтөлбөр

Мэтгэлцээн хөтөлбөрийн товч танилцуулга:

«Таны зөв, миний буруу байж магадгүй болохоор хамтдаа хэлэлцвэл үнэнд дөхөх боломжтой.» Карл Поппер Карл Попперийн Мэтгэлцээний хөтөлбөрт оролцогчид нээлттэй нийгэм орших үндэс нь чөлөөт, нээлттэй хэлэлцүүлэг гэдгийг танин мэдсэнээр түүнийг хүлээн зөвшөөрдөг юм.

БХАН-ийн Хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн Мэтгэлцээн хөтөлбөр ньМННХ (Соросын Сан) –ээс хэрэгжүүлсэн дунд сургуулийн Карл Попперийн мэтгэлцээн хөтөлбөрийн өнгөрсөн туршлага, бий болсон нөөц чадавхид тулгуурлахын зэрэгцээ үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэн улам олон хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч, тэдний хөгжил, боловсролд хувь нэмрээ оруулахаарэрмэлзэн ажиллаж байна.

Орчин үеийн нийгэмд эрчимтэй өрнөж байгаа өөрчлөлт, өдрөөр шинэчлэгдэн нэмэгдэж байгаа мэдээллийн орчинд тасралтгүй идэвхтэй суралцах арга чадварыг сурагчдад эзэмшүүлэхийг Мэтгэлцээн хөтөлбөр зорьж байна. Тус хөтөлбөр нь хүүхэд өсвөр үеийнхний илтгэл, эсээ боловсруулах, танилцуулах, унших, судалгаа хийх, нотолгоо дэвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, асуудалд анализ дүн шинжилгээ хийх, шүүмжит бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй сонсох, тэмдэглэл хөтлөх, бичгийн ба аман харилцааны чадвар, сурагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах харилцааны чадваруудыг хөгжүүлдэг.

Дээрх чадварууд нь бүх салбарын удирдагч, менежерүүд, эрдэмтэн судлаач, улс төрчид, хуульч, сэтгүүлч, эмч, багш, олон нийтийн ажилтан зэрэг мэргэжил бүрээр өнөөдрийн нийгэмд ихээхэн шаардлагатай байдаг билээ. Нөгөө талаасаа нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлаар мэтгэлцээн өрнүүлж, нотолгоо дэвшүүлэн байр сууриа уралдуулах нь өнөөгийн ардчилсан засаглалын тулгуур багана нь юм.

Бид энэхүү хөтөлбөрөө одоогийн байдлаар 150 гаруй клубын 3000 гаруй багш, сурагчдад хүргээд байгаа билээ.

Карл Попперын Мэтгэлцээн хөтөлбөрийн үйл ажиллагаа

  • Хөтөлбөрийг орон нутаг, сургуулиудад дэлгэрүүлэх Мэтгэлцээн хөтөлбөрийн хамрах хүрээг нэмэгдүүлэх
  • Мэтгэлцээний тэмцээн - Мэтгэлцээний Үндэсний цугларалтаар мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдах сурагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх орон нутгийн болон үндэсний тэмцээн зохион байгуулах
  • Сургалтууд- Мэтгэлцээн хөтөлбөрийн сургагч багш нарын багийг чадваржуулах
  • Шинээр хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах
  • Шүүгчдийн сургалт
  • Бусад сургалтууд
  • Мэтгэлцээн хөтөлбөрийн агуулга, арга зүйг сайжруулах ном, гарын авлагыг боловсруулах, түгээн дэлгэрүүлэх
  • Азийн болон олон улсын тэмцээнд англи хэл дээр явцагддаг мэтгэлцээн хөтөлбөрийн сурагч, багш нарыг оролцуулах

Тэмцээн, цугларалт
Хөтөлбөрийн гол зорилго нь тэмцээн уралдаан биш боловсрол байдаг. Нөхөрсөг тэмцээн нь үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлдөг. Мэтгэлцээний тэмцээн нь мэтгэлцэгч сурагчид өөрсдийн ур чадвараа шалгах, хөгжүүлэх боломжийг өгдөг. Ийм учраас КПМХ нь тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг билээ. Мэтгэлцээний тэмцээнийг нь үндэсний ба бүсийн хэмжээний болон клубын, сургууль хоорондын гэх мэт хэлбэрүүдээр зохион байгуулдаг. Тэмцээн нь хичээлийн дараахи богино үйл ажиллагаа байхаас гадна хэд хэдэн өдөр үргэлжлэх сургалт, цугларалт тэмцээнийг бас зохион байгуулдаг.

Мэтгэлцээний төв
Мэтгэлцээний Төв багш сурагчдад мэтгэлцээний гарын авлага, ном, мэтгэлцээний шийдлийн дагуу судлах материал, сэтгүүл, интэрнет, э- шуудангаар тогтмол үйлчилдэг. Түүнчлэн хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбогдолтой зарлал, мэдээллийг тус төвөөс авах боломжтой.

Хаяг : Улаанбаатар -28, Сүхбаатар дүүрэг. 1-р хороо. Чингисийн өргөн чөлөө - 15/1. Утас: 318149. Факс 324285.

Мэтгэлцээний арга зүйн ном, гарын авлага

  • Карл Попперийн Мэтгэлцээний гарын авлага
  • Мэтгэлцээнээр ертөнцийг таних нь: Багш сурагчдад зориулсан гарын авлага
  • Мэтгэлцээнд суралцах нь сурах бичиг
  • Бодлогын мэтгэлцээн
  • Америкийн Парламентийн мэтгэлцээний гарын авлага
  • Сэтгэн бодохуйд суралцах нь гарын авлага
  • Эсээ бичвэр, илтгэлийн төрлүүд: Багш сурагчдад зориулсан гарын авлага
  • Нотолгоо дэвшүүлэх нь

Багш нарын сургалт
Хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь багш нарын сургалт юм. Мэтгэлцээний дараахи төрлийн сургалтуудыг тус хөтөлбөрөөс зохион байгуулж байна. Үүнд:

  • КПМэтгэлцээний анхан шатны 2-3 өдрийн сургалт
  • Мэтгэлцээний ахиулсан шатны сургалт
  • Мэтгэлцээний клубын үйл ажиллагаа
  • Мэтгэлцээний аргыг хичээлд хэрэглэх нь
  • Сургагч багш бэлтгэх сургалт
  • Шүүх ажиллагааг дууриах тоглолт
  • Эсээ ба илтгэлийн төрлүүдийг танилцуулах сургалт

Семинарын явцад сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан мэтгэлцээний тухай ойлголтуудыг өгдөг. Жишээлвэл: Танилцуулах семинарын үед дараахи элементүүдийг ашигладаг. Үүнд:

  • Жинхэнэ мэтгэлцээнийн үзүүлэх тоглолтууд
  • Оролцогч нарт асуулт асууж ярилцлага явуулах боломжийг олгоход анхаардаг
  • Мэтгэлцээний загвар, талуудын ба илтгэгчдийн үүргийг тайлбарлах
  • Мэтгэлцээнийг сурагчдад заах арга зүйг эзэмшүүлж тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа хийх, илтгэх тэмдэглэл хөтлөх зэрэг чадваруудыг эзэмшүүлэх аргуудыг танилцуулна.
  • Мэтгэлцээнийг хэрхэн шүүх талаар мэдлэг олгоно.
  • Мэтгэлцээний клуб зохион байгуулах талаар тайлбарлах зэрэг орно.

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:23

Хөтөлбөрийн түүх
Мэтгэлцээн гэж юу вэ?
Мэтгэлцээний боловсрол
Олон Улсын мэтгэлцээний боловсролын Холбооны тухай
Мэтгэлцээний клубүүд
Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Төслүүд
Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn