Олон Улсын Мэтгэлцээний Боловсролын Холбооны тухай

1995 оны зун олон улсын мэтгэлцээний анхны зуны цугларалтыг зохиож 14 орон баг сурагчид, багш нараа илгээсэн бол 2004 онд Эстони Улсад болсон 10 дахь удаагийн цугларалтанд 40 гаруй орны төлөөлөгчид оролцсон бол 2006 оны зун Румыни Улсын Предийл хотноо зохиогдсон Хүүхэд залуучуудын олон улсын форумд 40 шахам орны 350 гаруй багш, сурагч, оюутнууд оролцжээ.
Хөтөлбөрт оролцогч орнуудын хөтөлбөрүүд нэгдэж 1998 онд Олон Улсын Мэтгэлцээн Боловсролын Холбоог (IDEA) үндэслэсэн ба тус холбоо жил бүр мэтгэлцээний эрдэм шинжилгээний бага хурлыг санхүүжүүлэн зохион байгуулж байна.
Мэтгэлцээн, илтгэлийн боловсрол хөтөлбөрт одоо 30 гаруй орны 12000 гаруй багш, 60000 гаруй сурагчид хамрагдаж байна. Мэтгэлцээн нь ардчилсан нийгмийн чухал хэсэг болсноор оюутан сурагчдад өөрийн санал бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа юм. ОУМБХ нь Мэтгэлцээн хөтөлбөрийн хүрээг тэлж олон мянган ОУМБХ нь үзэл бодлын чөлөөт нээлттэй солилцоо, бие хүний үзэл бодол, олон урьгалч үзлийг дээдэлсэн гишүүнчлэл бүхий байгууллага юм. ОУМБХ нь Нидерландад бүртгэл бүхий ба залуу үеийнхний амьдралын чухал асуудлуудаар судалгаа хийх нээлттэй хэлэлцүүлэг явуулахыг дэмждэг хувь хүн бусад байгууллагууд болон үндэсний мэтгэлцээний холбоонуудын үйл ажиллагааг дэмжин чиглүүлэх зорилготой.
Бүтэц зохион байгуулалт
ОУМБХ нь Нидерландад бүртгэгдсэн олон улсын ашгийн бус олон нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага юм. ОУМБХ-ны албан байр Амстердам, Нью Иорк болон Польшийн Гдань хотуудад байрладаг.
ОУМБХ-ны зорилго зорилтууд нь нээлттэй нийгмийн хөгжүүлэхэд чиглэсэн үзэл бодлын нээлттэй байдал, олон ургальч үзэл, шүүмжлэлт сэтгэлгээ, олон улсын төвшин дэх харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн боловсрол, сайн санааны байгууллага юм.
ОУМБХ нь:

  • Олон Улсын Мэтгэлцээний Зуны Цугларалт
  • Олон Улсын Мэтгэлцээний Тэмцээн
  • Олон улсын солилцооны хөтөлбөрүүд
  • Бага хурал, сургалт, уулзалтуудыг зохион байгуулдаг юм.

ОУБМХ-ны вэб хуудас www.idebate.org- наас мэтгэлцээний гарын авлага, судалгааны материал болон шинэ мэдээ мэдээлэлтэй танилцаж болно.

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:32

Хөтөлбөрийн түүх
Мэтгэлцээн гэж юу вэ?
Мэтгэлцээний боловсрол
Олон Улсын мэтгэлцээний боловсролын Холбооны тухай
Мэтгэлцээний клубүүд
Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Төслүүд
Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn