Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?

Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ? 
Хөтөлбөрийг сонирхсон багш нар, эцэг эхчүүд болон оюутан сурагчид хөтөлбөртэй холбогдолтой мэдээ материалыг БХАН-ийн төвөөс авахаас гадна Мэтгэлцээний клуб ажиллуулж буй багш нартай холбоо тогтоож, мэтгэлцээний сургалт, тэмцээнийг үзэж сонирхон арга туршлагаас нь суралцан Мэтгэлцээний клуб зохион байгуулах мэдлэгтэй болно.

Сургуулийн захиргаа зөвшөөрсний үндсэн дээр багш нар өөрийн сургууль дээр Мэтгэлцээний клуб зохион байгуулж гишүүн сурагчдыг элсүүлэх ба багш нарт зориулсан сургалтад оролцож Гэрчилгээ авснаар хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Та, танай байгууллага өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, үүсгэл, санаачлагыг дэмжиж, тэднийг нийгмийн асуудлаар судалгаа хийж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн зэрэгцээ бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэхийг зорьдог бол Мэтгэлцээний клубын үйл ажиллагааг дэмжиж, мэтгэлцээний тэмцээн, цугларалтыг зохион байгуулахад оролцож, ном, гарын авлага, сургалтын материалаар туслалцаа үзүүлэхийг та бүхнээс уриалж байна. 

Бидний хаяг:
Мэтгэлцээн хөтөлбөр
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Улаанбаатар -28, Сүхбаатар дүүрэг
1-р хороо. Чингисийн өргөн чөлөө - 15/1. 
Утас: 318149. Факс 324285.

Э-шуудан:
baasanjav@mea.org.mn;
oyunaa@mea.org.mn;

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:38

Хөтөлбөрийн түүх
Мэтгэлцээн гэж юу вэ?
Мэтгэлцээний боловсрол
Олон Улсын мэтгэлцээний боловсролын Холбооны тухай
Мэтгэлцээний клубүүд
Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Төслүүд
Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn