Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих “Алхам Алхмаар” хөтөлбөр

"Алхам Алхмаар” хөтөлбөр нь сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчлэлийг дэмжин, бага насны хүүхдийн сурч хөгжих таатай орчин, хүүхэд төвтэй сургалтын арга зүйг хэрэгжүүлснээр тэднийг нийгмийн идэвхтэй иргэн, насан туршдаа суралцагч болон төлөвшихөд дэмжлэг үзүүлж, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зоридог.

"Алхам алхмаар” хөтөлбөр нь төрснөөс 10 хүртэлх насны хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн хөтөлбөр бөгөөд сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын арга зүйн шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь одоо дэлхийн 29 орны багш, удирдах ажилтан, сэтгэл судлаач, боловсролын болон олон нийтийн байгууллагыг нэгтгэдэг Олон Улсын Алхам Алхмаар Холбоо (ОУААХ)-ны гишүүн, сүлжээний хөтөлбөр бөгөөд Монгол улсын хэмжээнд 100 орчим сургууль, цэцэрлэгийн 450 гаруй анги, бүлгийн 13560 хүүхэд, тэдний гэр бүл, 520 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, 26 сургагч багштай хамтран ажилладаг.

"Алхам Алхмаар” хөтөлбөр нь хүүхдийг нийгмийн идэвхтэй гишүүн болж төлөвших, амьдралын ардчилсан зарчмууд, үнэт зүйлсийг үнэлж ойлгодог бие хүн болон төлөвшихийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ хүүхдийг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонголт хийх, хийсэн сонголтынхоо өмнө хариуцлага хүлээх чадвартай болгохын зэрэгцээ бие биенээ хүндэтгэн, үнэнч шударга, анхааралтай, хичээнгүй байхыг эрхэмлэдэг. Мөн хүүхдийг бага наснаас нь оюун ухааныг хөгжүүлж, төлөвшүүлэх, мэдлэг, чадвар, харилцааны соёл, бие даан суралцах чадвар эзэмшихэд нь туслах зорилготой.

"Алхам алхмаар” хөтөлбөр нь гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдыг сургалтын явцад оролцох оролцоог нэмэгдүүлснээр хүүхдийг амжилттай сургалцахад тусална гэж үздэг. Мөн хүүхэд бүрийн хувийн онцлог, улс үндэстнүүдийн соёл, зан заншил, уламжлалыг хүндэтгэх зарчмыг чухалчилдаг.

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:41

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn