Бидний сүлжээ

Үйл ажиллагаагаа өөрийн бий болгосон нөөц, чадавх, сүлжээний дэмжлэгтэйгээр амжилттай явуулж байна.

  • Олон Улсын Алхам Алхмаар Холбооны 32 орон
  • Хамтын ажиллагааны 6 бүс
  • Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, түүний Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрүүд
  • Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан
  • Японы Хүүхдийг Ивээх Сан

Олон Улсын Алхам Алхмаар Холбоо /ОУААХ/ нь ардчилсан зарчимд сургаж, бага насны хүүхдийн боловсролд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1999 онд Недерланд улсад байгуулагдсан төрийн бус гишүүнчлэлийн байгууллага юм. ОУААХ-ны хэтийн зорилго нь олон нийтийн оролцоо, тусламж дэмжлэгтэйгээр, хүүхэд бие даан суралцаж хөгжих таатай нөхцөл бүхий нээлттэй нийгэм бий болгоход оршино. ОУААХ нь бага насны хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хүчээ нэгтгэн хүчирхэг сүлжээг бий болгон, хүүхэд төвтэй сургалтыг түгээн дэлгэрүүлж, тэднийг боловсролд тэгш хамрагдахад дэмжлэг үзүүлнэ. ОУААХ-ны сүлжээ нь 220,000 сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, сургуулийн захирал, сэтгэл судлаач, олон нийтийн байгууллагын удирдлагууд, орон нутгийн боловсролын газрыг эгнээндээ нэгтгэжээ. Холбооноос хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд нэг сая хүүхэд, эцэг эхэд хүрч ажилласан байна. 
ОУААХ нь:

  • Нас, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, чадварыг үл харгалзан хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. ОУААХ хүүхэд бүрийг боловсролд тэгш хамрагдах эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлж, нийгмийн цөөнх болсон, хөгжлийн бэрхшээлтэй, цагаач, дүрвэгсэд, ядуу өрх бүлд өсч байгаа хүүхэд бүрт хүрч ажилладаг.
  • Боловсролын салбарын шинэчлэлд системтэйгээр оролцдогСургалтын анхан шатны байгууллага болон хувь хүмүүсээс эхлэн дээд шатны бодлого боловсруулагч нарыг хамруулснаар урт хугацаанд үр ашгаа өгөх боловсролын бодлогод нөлөөлдөг. ОУААХ нь багш болон бусад боловсролын салбарт ажилладаг хүмүүс, эцэг эх, олон нийт, багш бэлтгэдэг сургуулиуд, бодлого боловсруулагч нарт сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага юм.
  • Сургалтын шинэ материал, гарын авлага, чанартай боловсролын стандарт боловсруулж, судалгааг дэмжиж, багшийг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Багш эцэг эх, олон нийт, багш бэлтгэдэг сургуулиуд, бодлого боловсруулагч нарт сургалт, зөвлөгөө өгч, багшийн үйл ажиллагаанд тус болох гарын авлагыг боловсруулдаг.
  • Үндэсний, бүсийн, олон улсын төслийг сүлжээний орнуудад бусад байгууллагатай хамтарч хэрэгжүүлдэг.
  • Бага насны хүүхдийн боловсролын салбарын багш, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагч нарын хүрээнд уулзалт, хурал зохион байгуулдаг. 

ОУААХ-г 1994 онд социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн үед яваа улс орнуудад Соросын Сангийн Алхам алхмаар хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагуудын санаачлагаар байгуулагдсан болно. ОУААХ нь ОХУ, Монгол, Гайти, Аргентин, Төв болон Баруун Ёвропын 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. ОУААХ-ны ААХ-ийг хэрэгжүүлэгч байгууллагууд, гишүүд нь мэргэжлийн ур чадвартай бөгөөд үндэсний, бүсийн олон улсын  хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бусад байгууллагуудтай хамтран бага насны хүүхдийн боловсролын төслийг амжилттай 
хэрэгжүүлэх чадавх, нөөцтэй юм. ОУААХ нь хүүхэд, гэр бүл, олон нийтэд хүүхэд төвтэй сургалтын философи, үзэл баримтлал, агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлдэг.

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:50

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn