Боловсролд тэгш хамруулах

Тэгш хамруулах талаар байгууллагууд өөр өөр зарчмуудыг баримталж ирсэн ба БХАН-ийн хувьд тэгш хамруулах гэсэн ойлголтыг дараах зарчмуудын хүрээнд авч үзэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

·Хүүхэд бүр бусдаас өөр ба энэхүү өөр байдал нь хэвийн бөгөөд үнэ цэнэтэй зүйл

·Бүх хүүхдүүд суралцаж, хөгжих боломжтой ба хүүхэд бүрийн хэрэгцээ болон хөгжлийн хүрээ нь өөр өөр.

·Бүх хүүхэд боловсрол эзэмших эрхтэй тул бүх сургууль бүх сурагчдыг ялгаварлахгүйгээр сургах ёстой.

·Энэ нь боловсролын систем уян хатан байх, хүүхэд сургуулийн нөхцөлд дасан зохицох бус сургууль тухайн хүүхдийн сурах хэрэгцээ шаардлагад дасан зохицох ёстой гэсэн үг юм.

Тэгш хамруулах асуудал нь ихэвчлэн нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хамааралтай байдаг. Нийгмийн эмзэг бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэстний цөөнх, ядуу болон шилжин суурьшигчдын хүүхэд, сурах бэрхшээлтэй хүүхэд гэх мэт бүлгүүдийг хамруулж үзнэ.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг 2006 оноос нийгмийн үйлчилгээнээс тусгаарлагдсан, сургууль цэцэрлэгт хамрагдаагүй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлэээр олон төсөл, судалгааны ажлуудыг гүйцэтгэлээ.


СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛ

Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролын үйлчилгээг нэмэгдүүлэх, тэдний харилцааны хэрэглүүр болсон дохионы хэлийг түгээн дэлгэрүүлж, сургууль, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаануудыг Сонголын Бэрхшээлтэй Хүүхдийн Тусгай Сургуультай хамтран 2006 оноос хэрэгжүүлж Улаанбаатар болон 6 аймгийн нийт 1400 гаруй сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучууд, багш, эцэг эхэд дохион хэл болон арга зүйн дэмжлэг үзүүлсэн.


ЦААШИД.....

Цаашид нийгмийн үйлчилгээнээс тусгаарлагдсан, сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олны дунд нийгэмшүүлэх, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Ховд аймгуудын сургууль, цэцэрлэгүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар төлөвлөж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ном, гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулж багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг эх олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг таниулан сурталчилах, тэдний хандлагыг өөрчлөх нөлөөллийн үйл ажиллагаануудыг тухайн сургууль, цэцэрлэг болон орон нутгийн байгууллагуудтай хамтран явуулна.

Нийтэлсэн АДМИН, 4-04-2013, 09:54

Хөтөлбөрийн тухай
Сургалт
Судалгаа
Төслүүд
Ном гарын авлага
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn