Хүүхдүүд ээ! Хамгаалалтын бүсээ хэрэглэцгээе” төсөлд оролцоцгооё!

Сүүлийн жилүүдэд хот, хө¬дөөд авто машины тоо олширч түүнийгээ дагаад хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсээ тогтмол хэрэглэж занших нь аюулгүй байдлын баталгаа болдог. Нийслэлийн Замын Цагдаагийн Газрын мэдээллээс үзэхэд "Хамгаалалтын бүс” хэрэглэснээр нас баралтыг 20 хувиар бууруулах боломжтой гэсэн судалгаа гаргажээ.

Гэвч бодит амьдрал дээр хамгаалалтын бүсээ хэрэглэ¬дэг¬гүй,  ёс төдий  зөвхөн замын цаг¬даад үзүүлэх гэж дутуу зүүдэг, машины хойд суудалд хам¬гаа¬лалтын бүс байдаггүй, ялангуяа хүүхдүүддээ  хэрэглүүлдэггүй, тэдний энэ та лаарх мэдлэг, чадвар хомс, байдаг нь ажиглагддаг.
Иймээс  Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) ТББ-аас санаачлан, Монголын Мянганы Сорилын Сангийн  "Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах” төсөл тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгээр "Хамгаалалтын бүсээ хэрэглэцгээе” төслийг  хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь ЕБС-ийн сурагчдын дунд зарлаж байгаа "Хамгаалалтын бүсээ хэрэглэцгээе”  гэсэн сэдэвтэй 1-2 минутын, сонирхолтой, шинэлэг санаатай, ойлгомжтой, хүүхдүүд, эцэг эх, олон нийтэд хамгаалалтын бүсний ач холбогдлыг таниулсан  видео танилцуулга, сурталчилгаа бүтээх урал-даан юм.
Уг уралдааны зорилго нь сурагчдын хамтын бүтээлч сэт¬гэлгээ, техник технологийг ашиглах чадварыг нь нэмэгдүүлэн хүүхдүүд тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалалтын бүсийг тогтмол зүүж хэв¬ших нь аюулгүй байдлын баталгаа болдог гэдгийг эцэг эх, олон нийтэд ойлгуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Уралдаанд  хот,  хөдөөгийн  сургуулийн  3-11 дүгээр ангийн сурагчид анги, хамт олноороо баг бүрдүүлэн оролцоно.  Уралдаанд оролцогч баг нь  бүтээлээ өөрсдийн боломжинд тулгуурлан  гар утас, видео камер, зургийн аппаратын аль нэгийг ашиглан бүтээнэ.
БХАН-ээс уралдаанд оролцох сонирхолтой сурагчдад ижил мэдээлэл, ойлголт өгөх үүднээс сургууль бүрт хүргүүлсэн хамгаалалтын бүсийг хэрхэн хэрэглэх түүний ач холбогдол, хэрхэн яаж уралдааны комисст илгээх зааварчилгаа бүхий  видео хичээлийг урьдчилан үзэж бүтээлээ хийгээрэй.
Бүтээлээ монгол, англи, казак хэлний аль нэг дээр хийж болох бөгөөд  интернэт ашиглан www.youtube.com сайтад байрлуулах, БХАН-ийн  цахим шуудангаар илгээх буюу эсвэл төслийн багт шуудангаар явуулна.   
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулах комиссын гишүүд бага, дунд, ахлах анги гэсэн ангиллаар 1-3 дугаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Мөн шалгарсан бүтээлүүдийг Монголын Үндэсний Телевизээр сурталчлан олны хүртээл болгоно.
Хүүхүдүүд та бүхэн энэхүү уралдаанд анги хамт олноороо идэвхтэй оролцож, өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, авъяас чадвараа сориорой.

Нийтэлсэн АДМИН, 5-04-2013, 06:14

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn