“Хамгаалах бүсээ хэрэглэцгээе”

Тус уралдааныг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /БХАН/ Төрийн бус байгууллагаас санаачлан, Монголын Мянганы Сорилын Сан, "Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах” төсөл тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.

Зорилго:

  • Уралдаан нь сурагчдын хамтын бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагаа, техник технологийг ашиглах чадварыг нэмэгдүүлэх
  • Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг, ялангуяа хүүхдүүдийг тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалалтын бүсийг тогтмол зүүж, хэвшдэг дадалтай болгох
  • Хамгаалалтын бүс нь аюулгүй байдлын баталгаа болдог гэдгийг хүүхэд, эцэг эх, олон нийтэд илүү ойлгуулах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх 

Зохион байгуулалт:

  1. Тухайн анги хамт олон нь "Хамгаалалтын бүсээ хэрэглэцгээе” сэдэвт 1-2 минутын видео бүтээл хийнэ.
  2. Уралдааны удирдамж, видео хичээл, бусад шаардлагатай мэдээлэл /бичлэгийг/ сургуулиудад БХАН-ээс урьдчилж хүргүүлнэ.
  3. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсээ хэрхэн хэрэглэх түүний ач холбогдлын талаарх видео хичээлийг анги хамт олноороо үзэж, хамгаалалтын бүс хэрэглэж хэвших мэдлэг, чадвартай болсон байх.
  4. 2010 оны 09 сарын 01-ны байдлаар уралдаанд оролцогчид нь 3-11 дүгээр ангийн сурагчид байх.
  5. Уралдаанд оролцох бүтээлээ You Tube сайт дээр байрлуулах, БХАН-ийн цахим шуудангаар илгээх эсвэл төслийн багт шуудангаар ирүүлнэ.
  6. Шалгарсан бүтээлийг олон нийтэд хүргэх, хамгаалалтын бүс ашиглахын ач холбогдолыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор TV-ээр сурталчилж мөн БХАН-ийн www. Mongoleducation.mn портал сайт болон Хүүхдийн төлөө газрын  www.nac.gov.mn сайт дээр байрлуулж мөн Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны 96,3 FM болон вэб сайтаар сурталчилна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  1. Видео бүтээлийг /бичлэг/ гар утас, камер, зургийн аппаратын аль нэгийг ашиглан бүтээнэ. Жишээ нь:
    • Хамгаалалтын  бүс хэрэглэх заавар, ач холбогдол
    • Сэрэмжлүүлэг
    • Яагаад хамгаалалтын бүс хэрэглэх ёстой вэ?  гэх мэт
  2. Тухайн бүтээлийг багаараа хийсэн байх. Ямар нэгэн бэлэн вэб загвар, чөлөөт эхийг ашиглахгүй байх, бусдаар хийлгээгүй байх, харин багш, эцэг эх, ах эгч бусад хүмүүсээс зөвлөгөөг авч болно.
  3. Зохиогчийн эрх болон оюуны өмчийн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх.
  4. Мэдээлэл авсан эх сурвалжийг тэмдэглэсэн байна.Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байна.
  5. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. "Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
    • Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, сэтгэл зүйн дарамт учруулсан бусдыг дорд үзсэн зэрэг материал
    • Монгол Улсын Замын Хөдөлгөөний хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материал
  6. Тухайн видео бичлэг нь 1-2 минутын хугацаатай байхаас гадна Монгол, Англи, Казак хэлний аль нэг дээр бүтээгдсэн байж болно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
  1. Шалгаруулалтыг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /БХАН/, Замын Цагдаагийн Газар /ЗЦГ/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар /ХТГ/ зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг тодорхой шалгуурын дагуу шударгаар дүгнэнэ.
  2. Шүүгчдийн багийг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс сонгоно.
  3. Шүүгчид оролцогчдоос ирүүлсэн бүтээлүүдийг  Бага, Дунд, Ахлах анги тус бүрт  1-3 дугаар байр эзлүүлэн нийт 9 бүтээл шалгаруулна. 

Хугацаа:

  1. Уралдаанд оролцогчид 2010 оны 10 дугаар сарын 01-ээс 2011 оны 3дугаар сарын 01ны хооронд өөрийн бүтээлийг ирүүлнэ.
  2. Шалгаруулалтыг 2011 оны 3 дугаар сарын 20 нд  дууссан байх бөгөөд шагналыг 4 дүгээр сарын 10 нд гардуулна.
  3. Шагнал:  Шагналын сан 4 сая төгрөг

Ахлах анги:
1-р байр: нэг – Видео камер
2-р байр: нэг-  Зургийн аппарат
3-р байр: нэг-  Хөгжим

Дунд анги:   
1-р байр: нэг – Видео камер
2-р байр: нэг- Зургийн аппарат
3-р байр: нэг- Хөгжим

Бага анги:
1-р байр: нэг – Видео камер
2-р байр: нэг- Зургийн аппарат
3-р байр: нэг- Хөгжим

Бусад:

Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчдын хувийн сахилга бат, зохион байгуулалтаас үүдэлтэйгээр уралдаанд оролцох бүтээлээ санамсаргүй алдах, устгах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн  нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг чанарын шаардлага хангаагүй бүтээлийг тэнцүүлэхгүй болно.

Нийтэлсэн АДМИН, 5-04-2013, 06:15

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn