“Нээлттэй сургууль” сонин

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН)-ийн хэвлэл "Нээлттэй сургууль” сонин нь 1998 онд МННХ (Соросын Сан)-ээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн сургуульд суурилсан шинэчлэлийг дэмжих, сургалтын арга зүйг өөрчлөх зорилго бүхий "Сургууль-2001” хөтөлбөрийн үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа сурталчлах «Сургууль-2001 Багш» нэртэй хэвлэгдэж эхэлсэн бол 2002 оноос "Нээлттэй сургууль” нэртэй болж манай орны бүх ЕБС, Багш Бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж, Боловсролын байгууллагуудад түгээгдэж байна. Тус сонин нь 12 жилийн турш тасралтгүй хэвлэгдэж буй боловсролын салбарын тогтмол хэвлэл юм.
      «Нээлттэй сургууль» сонин нь боловсролын чанарт ахиц гаргах сургалтын технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, түүнчлэн боловсролын хөгжилд нөлөөлөх нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа боловсролын салбарт ажиллагсад, сонирхогч талуудын эрх ашиг, сонирхлоо илэрхийлэх, хамтран ажиллахад бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна. 
      «Нээлттэй сургууль» сонины эрхэм зорилго:

  • Чанартай боловсролын хурдацтай хөгжлийн суурь зарчим болох мэдээлэл нь хүн бүрт тэгш, нээлттэй, ил тод байх боломжийг бүрдүүлэх;
  • Сургуулийн тогтвортой хөгжлийн түлхүүр болох удирдлагын шийдвэр гаргах төвшинд нийгмийн оролцоог бодитой байлгах стратегийг хэрэгжүүлэх;
  • Хүн хөгжих таатай орчин болох сургууль нь «суралцагч байгууллага» болон төлөвших үйл явцыг тус тус хэрэгжүүлэх соёлын үр Монголын боловсролын тогтолцоонд суурьших бодит үйлсэд дуу хоолой, өнгө аясаа нэмэрлэн уншигч олонд мэдээлэл солилцооны үйлчилгээ үзүүлэхэд оршино.

«Нээлттэй сургууль» сонин нь боловсролын салбарт ажиллаж буй удирдах албан тушаалтан, сургуулийн захирал, сургалтын менежер, багш, судлаач, бодлого болвсруулагчдад боловсролын салбарын мэдээллүүдийг системтэй хүргэх үүднээс байнгын булангуудаараа дамжуулан мэдээллээ хүргэж байна.
Сонины нэг дугаар нь 600 төгрөг, сар тутам хэвлэгддэг ба жилд нийт 11 дугаар хэвлэгдэн "Монгол шуудан” ХК-ны бүх салбаруудаар түгээгддэг.

"Нээлттэй сургууль" сонин нь багш нарын арга зүйг өөрчлөхөд нийтлэлийн бодлогоо чиглүүлэн сургууль, багш нарыг бие биенээсээ сурч, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлж тэдний бичсэн мэдээллүүдийг:

  • Боловсролын шинэчлэл
  • Багшаас багшид
  • Туршлагаа хуваалцъя
  • Хууль бидний амьдралд
  • Залуу багш
  • Монгол болвсрол
  • Иргэний боловсрол
  • Экологийн боловсрол
  • Хамтдаа шийдье зэрэг булангаар дамжуулан тогтмол нийтэлж байна. Та ч манай сонинтой хамтран ажиллаж санал бодлоо хүргэх бүрэн боломжтой.

Боловсролын салбарт үндэсний хэмжээг хамран үйл ажиллагаагаа үр өгөөжтэй, тогтвортой явуулж буй Азийн Хөгжлийн Банкны "Боловсролын Салбарын Хөгжлийн хөтөлбөр”, НҮБ-ын Хүүхдийн Сан, Данидагийн "Хөдөөгийн Сургуулийн Хөгжил” хөтөлбөр, Бүх нийтийн боловсролын "Үр дүнд түргэн хүргэх санаачилгын түншлэл” буцалтгүй тусламжийн хөтөлбөр, Дэлхийн Банкны "Хөдөөгийн боловсролыг дэмжих READ” төсөл, "VSO-Монгол” ОУБ, сургууль, багш нарт хэрэгцээтэй олон мэдээллийг тогтмол нийтлүүлж бидэнтэй хамтран ажиллаж байна. 



Нийтэлсэн АДМИН, 5-03-2013, 08:17

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn